Жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг “Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эрх мэдэлжүүлэх нь” аяны хүрээнд тэмдэглэж байна. Арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Т. Дэлгэрсайхан болон хүрэлцэн ирсэн албаны төлөөлөл үг хэлж, аймгийн Хүндэт тэмдэг, Засаг даргын өргөмжлөл, аймгийн 90 жилийн […]
Цаг үеийн
Засаг даргын зөвлөлийн хурал болов
Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал 11 дүгээр сарын 28-ний өдөр боллоо. Хурлаар: – Ховд аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг явц, 2022 оны зорилтын тухай – Аймгийн 2020 оны төсвийн гүйцэтгэл,2021 оны батлагдсан төсвийн хэрэгжилтийн урьдчилсан дүн 2022 оны төсвийн төслийн тухай – Аймгийн […]
Аймгийн хэмжээнд 1074 хүүхэд 16 нас хүрч байна
Өнөөдөр Улс тунхагласны баярын өдрийг тохиолдуулан “Иргэний андгай өргөх ёслол”-ын үйл ажиллагааг Монголын залуучуудын холбооны санаачилгаар МУ-ын ерөнхий сайдын ивээл дор 19 дэх жилдээ зохион байгуулж байна. Ховд аймгийн хэмжээнд нийт 1074 хүүхэд 16 нас хүрч байна. Энэхүү арга хэмжээнд сургууль сургуулийн төлөөлөл болсон 180 сурагч оролцож, Монгол улсын иргэний андгай өргөн, зарим сурагчид Монгол […]
ХХҮ-ний салбарын ажилчдын баруун бүсийн сургалт боллоо
Баруун бүсийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний салбарын албан хаагчдыг чадавхжуулах сургалт Ховд аймагт явагдаж байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан дэд дарга Э.Ганбат, Сургалт хөгжлийн хэлтсийн дарга Б.Бат-Эрдэнэ нар удирдан чиглүүлж, сургагч багш нар 2 өдрийн сургалтыг явуулна. Хөтөлбөрт Залуучуудын хөдөлмөр, эрхлэлт, төслийн хэрэгжилт, Төрийн албан хаагчийн ёс зүй, Манлайллын суурь чадварууд, […]
Цэргийн тангараг өргөх ёслол боллоо
Өнөөдөр /2021.11.25/ 2021 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар Цэргийн жинхэнэ албанд татагдан Зэвсэгт хүчний 123 дугаар ангид алба хааж буй дайчдын “Монгол улсын Цэргийн тангараг өргөх ёслол”-ын үйл ажиллагаа боллоо. Энэхүү арга хэмжээнд аймгийн Засаг дарга Б. Дүгэржав оролцож “Хугацаат цэргийн албанд татагдан ирсэн дайчид анхан шатны бэлтгэл сургуулилтаа дуусгаад МУ-ын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний […]
Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол болов
Өнөөдөр /2021.11.25/ Монгол Улс тунхагласны баярын өдрийг угтан Төрийн албаны салбар зөвлөлөөс “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол”-ын арга хэмжээ зохион байгуулж байна. Энэ удаагийн тангараг өргөх ёслолоор төрийн болон захиргааны 6 байгууллагын 14 албан хаагч “Монгол улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ үнэнч шударгаа биелүүлэхээ тангараглав”. Ёслолын арга […]
Сумдын багийн Засаг дарга нарыг чадавхжуулах сургалт боллоо
Өнөөдөр /2021.11.24/ аймгийн ЗДТГ, Статистикийн хэлтэс,Тогтвортой амьжиргаа III болон BEST төсөл хамтран сумдын багийн Засаг дарга нарын чадавхжуулах сургалт, зөвлөгөөн зохион байгуулж байна. Тус арга хэмжээнд 16 сумдын 76 багийн засаг дарга оролцож байна. Сургалтаар ЗДТГ-аас “Алсын хараа-2050, МУ-ын хөгжлийн хөтөлбөрүүдийн бодлогын бичиг баримтын тухай, Аймаг орон нутгийг хөгжүүлэхэд Засаг дарга нарын үүрэг оролцоо, гэсэн […]
Хөдөлмөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийг танилцуулав
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2021 оны долоодугаар сарын 2-ны өдөр УИХ-аар баталсан. Тус хуулийг ирэх 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөнө. Үүнтэй холбогдуулан “Хөдөлмөрийн тухай хуулийн танилцуулга” сэдэвт сургалтыг энэ сарын 22, 23-ны өдөр зохион байгуулж байна. Сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо зэрэг байгууллага хамтран […]
Төрийн байгууллагын стратеги төлөвлөлт арга зүй сургалт болов
Удирдлагын академаас сургалтын төлөвлөгөөний дагуу “Төрийн байгууллагын стратеги төлөвлөлт хийх арга зүй” сэдэвт сургалт 11 дүгээр сарын 22,23-ны өдөр зохион байгуулж байна. Сургалтад Ховд аймгийн ЗДТГ, харьяа агентлагийн нийт 35 төрийн албан хаагч оролцож “Төрийн байгууллагын стратегийн удирдлага”, “Стратеги төлөвлөлтийн алсын хараа, зорилго”, “Төрийн байгууллагын орчны шинжилгээ”, “Орчны шинжилгээнд тулгуурлан стратеги тодорхойлох” гэсэн сэдвээр цахим […]
ХОВД АЙМАГ:КОРОНАВИРУСТ ХАЛДВАР АВСАН 74 ХҮН ЭДГЭРЧ, ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ 26-ААР НЭМЭГДЖЭЭ
2021 оны 11 дүгээр сарын 07-ны 08:00 цагаас 11 дүгээр сарын 08-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 58 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 23 эерэг, 99 сорьцод PCR шинжилгээ хийхэд 11 эерэг гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 34-өөр нэмэгдэж нийт 18889 боллоо. Тодруулбал, Булган сумаас 8, Буянт сумаас 1, Дөргөн сумаас 3 иргэнээс […]