Цаг үеийн мэдээ

“Шинэ Ховд бизнес хөгжлийн төв”-ийг нээлээ

Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгээс хэрэгжүүлж буй “Эдийн засгийн өсөлт, бизнес эрхлэлтийг дэмжих” (PROGRES) төсөл нь Улаанбаатар, Орхон, Ховд аймагт 2021-2023 онд хэрэгжиж байна. Төслийн зорилго нь “Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон гарааны бизнес эрхлэгчдийн өсөлтийг дэмжих замаар ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх явдал” юм. GIZ-ийн PROGRES төсөл болон “Шинэ Ховд баруун бүсийн хөгжлийн корпорац” ОНӨААТҮГ-ын […]

Цаг үеийн мэдээ

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ УУЛЗАЛТ БОЛЛОО

Европын холбооноос Монгол Улсад суугаа элчин сайд Аксель Никэйз, Европын сэргээн босголт хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ханнес Такач тэргүүтэй албаны төлөөлөл Ховд аймагт ажлын айлчлал хийлээ. Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн ЗДТГ-ын дарга Д. Энхболд болон хэлтэс агентлагийн  удирдлагуудтай уулзан өнгөрсөн хугацаанд Ховд аймагт хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн үр дүнгийн талаар санал […]

Цаг үеийн мэдээ

Ховд аймгийн Аялал жуулчлалын анхдугаар чуулган боллоо

Өнөөдөр /2022.05.02/ “Хосгүй үнэт Ховдыг нээцгээе” Ховд аймгийн Аялал жуулчлалын анхдугаар чуулган боллоо. Энэхүү зөвлөгөөнд аймаг, орон нутгийн удирдлагууд Байгаль орчин аялал жуулчлалын яам болон Монголын аялал жуулчлалын холбооны төлөөлөл, аялал жуулчлалын бизнес эрхлэгчид, судлаачид, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдын төлөөлөл 150 гаруй хүн оролцлоо. Энэ үеэр аймгийн Засаг дарга Б. Дүгэржав: “Олон ястны […]

Цаг үеийн мэдээ

ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТАД 200 ГАРУЙ ЗАЛУУС ОРОЛЦОВ

Орон нутагт ажиллаж байгаа залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэдэнд зөвлөгөө мэдээлэл өгөх, харилцан туршлага солилцох зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агeнтлаг ГБХЗХГ-аас “new story” хөгжлийн хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлж байна. Энэ ажлын хүрээнд залуучуудын хөгжлийг дэмжих, салбар дундын үйл ажиллагааг орон нутгийн төвшинд уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор чадавхжуулах сургалтыг явуулж хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уулзалтад 17 […]

Цаг үеийн мэдээ

УОК-ЫН “ШУУРХАЙ БҮЛЭГ” ХОВД АЙМАГТ АЖИЛЛАВ

Монгол улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан шуурхай бүлэг энэ сарын 27-ноос 29-ны өдрүүдэд ажиллав. Энэ үеэр аймгийн Онцгой комиссоос малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, дархлаажуулалтын үйл явцтай танилцлаа. Мөн аймгийн Онцгой комиссын хурал зохион […]

Цаг үеийн мэдээ

“Тээвэр ложистик төв”-ийг Ховд аймагт байгуулахаар хэлэлцэж байна

ОХУ-ын Алтайн хязгаарын Зам тээврийн яамны Олон нийтийн зөвлөлийн албаны дарга А.В. Пажинцев, Алтайн хязгаарын Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын тэргүүн А.В.Шабанов, Алтайн хязгаарын ачаа тээврийн компани төлөөлөгч Д.А.Крымский нар Ховд аймагт айлчиллаа. Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, Ховд аймгаар дайран өнгөрч буй олон улсын Н4 авто замын хүрээнд “Тээвэр […]

Цаг үеийн мэдээ

Булган суманд ISO 9001&18091 стандартийг нэвтрүүлнэ

Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг шинэ шатанд гаргах зорилгоор Хүний хөгжлийг дэмжсэн, “Стандарттай-Шинэ Ховд” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд аймгийн ЗДТГ Менежмент ба ур чадварын хүрээлэн ТББ-тай хамтран аймгийн 17 суманд ISO 9001&18091 стандарт нэвтрүүлэхээр дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн 7 хоногийн хугацаанд сумдад ажиллаж байна. Энэ үеэр аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхболд, Менежмент ба […]

Цаг үеийн мэдээ

ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГУУД ЦАЛИНГИЙН ГҮЙЛГЭЭГ ЦАХИМААР ИЛГЭЭНЭ

Монгол улсын Засгийн газрын  2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, цахим шилжилтийн бодлого зорилттой уялдуулан төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр төрийн сангийн цахимжуулалтыг үе шаттай нэвтрүүлж байна. Энэ ажлын хүрээнд төсөвт байгууллагын цалингийн гүйлгээг цахимаар баталгаажуулах “Эрхийн бүртгэлийн сан систем” /www.finance.gov.mn/-ийг хөгжүүлэн, хэд хэдэн удаагийн сургалт зохион байгуулж амжилттай нэвтрүүлээд байна. Ховд аймгийн төсөвт байгууллагуудын удирдах ажилтан, […]

Цаг үеийн мэдээ

Д. Содномдаржаа М. Алтанцэцэг нар “Аймгийн аварга малчин”боллоо

Мандалхайрханыхаа өвөр бэлээр нутаглаж буй Нарийн гол багийн малчин Д. Содномдаржаа М. Алтанцэцэг нар мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж “Аймгийн аварга малчин”-аар шалгарлаа. Эднийх Алтай, Үенч сумын дунд байдаг “Цахир бэлчир” гэх өвөрмөц тогтоц бүхий газар хаваржиж байна. Энэ газар сэрүүхэн ч Харгана, Шаваг гэх мэт олон төрлийн шим сайтай өвс […]

Цаг үеийн мэдээ

С. Батболд Б. Дулмаа нар “Аймгийн аварга малчин” боллоо

Ховд аймгийн Үенч сум нь аймгийн төвөөсөө 350 гаруй километрийн зайд оршдог. Энэ суманд 4500 орчим хүн амьдарч байгаагаас 600 гаруй малчин өрх мал маллаж байна. Энэ жил Үенч сумаас ХАА-н салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, мал маллах арга туршлагаараа бусдыгаа манлайлсан 8 малчин “Аймгийн аварга малчин”-аар шалгарсан байна. Тэдний нэг нь Нарийн гол […]