Австрали Улсын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Дэйв Престон, Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн захирал Л.Энхтүвшин нар Ховд аймагт ажлын айлчлал хийж байна. Элчин сайдын яамны төлөөллийг аймгийн Засаг дарга Б.Дүгэржав өнөөдөр /2022.03.24/ хүлээн авч уулзан хоёр орны хамтын ажиллагаа, Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн талаар харилцан санал солилцов. Монгол улс, Австрали улсын Засгийн газар хоорондын хамтын […]
Боловсрол, Эрүүл мэнд
ХҮҮХДИЙН 50 ОРТОЙ ЭМНЭЛГИЙН ЗАСВАРЫГ МОТОБЛОК ХХК ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨР ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
Хүүхдийн 50 ортой эмнэлгийн барилгыг Мотоблок компани барьж гүйцэтгэн 2020 оны 12 дугаар сард ашиглалтад хүлээлгэн өгсөн. Хүүхдийн тасгийг нүүлгэж зориулалтаар нь ашиглаагүй байтал цар тахлын халдвар бүртгэгдэж өнгөрсөн хугацаанд тус эмнэлэгт ор дэлгэн “Ковид”-ын эмнэлэг болгон ашигласан юм. 2021 оны зуны борооноор тус эмнэлгийн подвалийн давхар луу үерийн ус орж тэр цагаас хойш тус […]
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн, уулзалт боллоо
Өнөөдөр /2022.03.10/ Ховд аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн, уулзалт боллоо. Аймгийн хэмжээнд эрүүл мэндийн төр, хувийн хэвшлийн 100 орчим байгууллагын 1369 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байгаагаас зөвлөгөөнд 120 гаруй удирдах ажилтан оролцож, өнгөрсөн оны ажлуудаа дүгнэхийн зэрэгцээ цаашдын чиг хандлагаа тодорхойллоо. Ховд аймгийн эрүүл мэндийн салбарынхан 2022 оныг иргэн бүрт эрүүл мэндийн тусламж, […]
Дарви сумын ЕБС 5 сард Хөл бөмбөгийн талбайтай болно
Боловсролын газрын дарга Б. Алтангэрэл, Хөгжлийн бодлого төлөвлөлт, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Б. Баярсүх нар Дарви суманд ажиллаж байна. Энэ үеэр Дарви сумын ЕБС-ийн ахлах, бага бүлэг, дотуур байрны орчин нөхцөл, үйл ажиллагаатай танилцлаа. Тус сургууль нь 600 гаруй сурагчид, 66 багш, ажилчидтай сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна. Дарви сумын ЕБС-ийн захирал Б. Баярдалай […]
АЛТАЙ СУМЫН ХҮҮХДИЙН ЯНЗАГАХАН ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН ТААЗ ХОТОЙЖ, ХАНАНД ЦУУРАЛТ ҮҮСЖЭЭ
Аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан Алтай суманд ажиллах үеэрээ тус сумын Хүүхдийн “ЯНЗАГАХАН” цэцэрлэгийн үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудалтай газар дээр нь танилцлаа. Тус цэцэрлэг нь 19 багш ажилчидтай,125 хүүхэд хүлээн авах ёстойгоос өнөөдрийн байдлаар 164 хүүхдийг хамруулж СӨБ олгож байна. Цэцэрлэгийн барилгыг Алтай сумыг нүүлгэн шилжүүлэх үед буюу 2008 онд барьсан. Тэр цагаас хойш их засвар […]
ӨЭМТ-үүд шарлалтыг хэмжих “Билиметр” аппараттай боллоо
Сүүлийн үед нярайн эмгэг шарлалт нэмэгдэж байгаа учраас эрт илрүүлэх, оношлох нь чухал байгаа юм. Шарлалт хүндэрвэл хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болох, эндэх эрсдэлтэй. Иймд 2021 онд баталсан “Эх хүүхдэд ээлтэй тусламж үйлчилгээ” хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн сангийн санхүүжилтээр Жаргалант сумын Бугат, Рашаант, Жаргалант, Буянт Өрхийн эрүүл мэндийн төвд “Билиметр” буюу шарлалт хэмжих аппаратыг гардуулан өглөө. […]
ГУИС-тай хамтран төрийн албан хаагчдыг чадавхжуулна
Ховд аймгийн ЗДТГ болон Боловсрол шинжлэх ухааны газар Глобаль удирдагч их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Тус гэрээ нь “Багшийн хөгжлийг дэмжих Үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд Ховд аймгийн Боловсрол, эрүүл мэндийн салбар болон төрийн албан хаагчдад зориулсан ажлын байрандаа суралцаж, хөгжих боломжийг бий болгох зорилготой юм. Глобаль удирдагч их сургууль нь 2019 оноос Багшийн хөгжлийн дэмжих […]
ТАЗ-ИЙН ОРОН ТООНЫ ГИШҮҮНЭЭР Ц.АМАРТӨГСИЙГ ТОМИЛОВ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр Ц.Амартөгсийг томилох талаар хэлэлцээд дэмжив. Төрийн албаны зөвлөлийн гишүүнд төрийн албан хаагчийн төлөөллөөс нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил ажилласан, төрийн удирдлага, эдийн засаг, эрх зүй, боловсролын чиглэлээр мэргэшсэн дээд боловсролтой, ял шийтгүүлж байгаагүй, 45 нас хүрсэн Монгол Улсын иргэн байна гэж […]
“НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ” БТС-ын ордонд шилжүүллээ.
Аймгийн онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб” хуралдаж /2022.01.12/ ЦАЦ сургуулийн бага сургуулийн байранд үйл ажиллагаа явуулж байсан “НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”-г 2022 оны нэгдүгээр сарын 15-наас эхлэн Биеийн тамир спортын ордны “Спорт заал”-нд шилжүүлэхээр болов. НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ өдөр бүр 09.00 – 13.00 цагийн хооронд ажиллана. Иргэд та бүхэн өөрийгөө болон ойр дотнын хүмүүс, нийт иргэдийн […]
ӨЭМТ-ийн эмч, эмнэлгийн ажилчдын төлөөлөлтэй уулзлаа
Аймгийн ЗДТГ-аас Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж байгаа Өрхийн эрүүл мэндийн төвийн эрхлэгч, эмч ажилчдын төлөөлөлтэй уулзлаа. Энэ үеэр Коронавирусний халдварт цар тахлын үед хамгийн их ачаалалтай ажиллаж ард иргэдийнхээ эрүүл мэнд, амь насны аюулгүй байдлын төлөө цаг наргүй ажилласан эмч эмнэлгийн ажилчдад талархал илэрхийллээ. Мөн ӨЭМТ-ийн эмч, ажилчдад тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг хүлээн […]