Хөдөө аж ахуй Цаг үеийн мэдээ

Д.ДАВААГИЙН ГЭР БҮЛ БУЛГАН СУМААС ТӨРСӨН ХОЁР ДАХЬ “МОНГОЛ УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН БОЛЛОО

“Монгол улсын хошой аварга малчин”-аар шалгарсан Булган сумын Байтаг багийн малчин Дугаржавын Даваагийн гэр бүлийн шагналыг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав нар гардуулан өглөө. Д.Даваа нь 2012 онд “Улсын аварга малчин” болж байсан бол амжилтаа ахиулан ийнхүү “ХОШОЙ АВАРГА” болж нутаг усныхаа зон олныг баярлууллаа. Одоогоос 33 жилийн өмнө тус сумын малчин Ч.Нука “Монгол улсын хошой […]

Хөдөө аж ахуй

УЛСЫН АВАРГА МАЛЧИН Г.ГАНБААТАР ХОНИН СҮРГИЙНХЭЭ ТООГООР ОРОН НУТАГТАА ТЭРГҮҮЛДЭГ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар аавынхаа удмыг залган 30 гаруй жил эрдэнэт мал сүргээ өгсөн үржүүлж байгаа малчин Г.Ганбаатарын шагналыг аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайханаар ахлуулсан ажлын хэсэг, сумын удирдлагуудын хамтаар гардуулан өгч баяр хүргэв. Ганбаатарын аав н.Галсандорж гуай 1979 онд “Монгол Улсын хөдөлмөрийн баатар” гэсэн эрхэм хүндтэй шагнал хүртэж байжээ. Түүнийг Монгол бичгийн багшаар төгсөж ирж байхад […]

Хөдөө аж ахуй

БУЛГАН СУМААС ШАЛГАРСАН “АЙМГИЙН АВАРГА”-УУДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛАВ

Булган сум 800 гаруй малчин өрхтэй. Тус сум 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор 303000 толгой мал тоолуулж малынхаа тоо толгойгоор аймагтаа сүүлийн 3 жил дараалан тэргүүлжээ. Сар шинийн босгон дээр аймгийн хэмжээнд 60 гаруй малчин “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” цол хүртсэний дотор Булган сумаас 4 малчин энэхүү шагналын эзэн боллоо. Тодруулбал,тус сумын Баянгол багийн малчин Уртнасангийн Ууганбаатар, […]

Хөдөө аж ахуй

Зэрэг сумын Бураа багийн малчин К.Баярмянгаа “Алтан төлийн эзэн” боллоо

МҮОНРТ, ХХААХҮЯ хамтран жил бүр “Алтан төлийн эзэн”-ийг тодруулдаг уламжлалтай. Сар шинийн босгон дээр Зэрэг сумын Бураа багийн малчин К.Баярмянгаагийн гэр бүл “Алтан ишигний эзэн“-ээр шалгарлаа. К.Баярмянгаа, Г.Наранцэцэг нар “Хөдөлмөр” нэгдлийн үед 20 малтай өрх тусгаарлан айл болж байсан тэр цагаас хойш 30 гаруй жил хамтдаа хөдөлмөрлөж, өдгөө 1200 орчим толгой болгон өсгөжээ. Ялангуяа ямаан […]

Хөдөө аж ахуй

УЛСЫН АВАРГА МАЛЧИН Б.ХҮРЭЛДОВЧИНГИЙНХ ҮХЭР СҮРГИЙНХЭЭ ТООГООР СУМАНДАА ТЭРГҮҮЛЖ БАЙНА

Зэрэг сумын Гүвээ багийн малчин Б.Хүрэлдовчин Улсын аварга малчин цол хүртлээ. Удам залган 30 гаруй жил эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж байгаа Улсын аварга малчин Б.Хүрэлдовчингийн шагналыг аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайханаар ахлуулсан ажлын хэсэг, сумын удирдлагуудын хамтаар гардуулан өгч баяр хүргэлээ. Зэрэг сум 564 малчин өрхтэй. Үүнээс Гүвээ багт 147 малчин өрх бий. Малчин […]

Хөдөө аж ахуй

Дуут сумын Хөх бэлчир багийн малчин С.Даваахүү “Улсын аварга малчин өрх”-өөр шалгарлаа

“Улсын аварга малчин өрх”-өөр шалгарсан С.Даваахүүгийн шагналыг аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, ХХААГ-ын дарга Б. Бямбажав нараар ахлуулсан ажлын хэсэг гардуулж, баяр хүргэв. Малчин С.Даваахүү нь Дуут сумаас төрж буй 6 дахь, Хөх бэлчир багаас төрж буй 4 дэх “Улсын аварга малчин” болж байна. Түүний хувьд мал аж ахуйн салбарт 40 гаруй жил ажиллаж байгаа. […]

Хөдөө аж ахуй

Улсын аварга тариаланч Д.Аманжол жилд дунджаар 60-80 тонн ургац хураан авдаг

Ховд аймгийн газар тариалангийн гол бүс нутаг буюу бүх төрлийн хүнсний ногоо, жимс тариалалтаараа тэргүүлж яваа сумдын нэг бол Буянт сум. Өгөөж баян газрын хишгээ хүртэж, газар тариалангийн салбарт зориулсан олон жилийн хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлсэн улс, аймгийн аварга тариаланчид энэ нутагт олон бий. Энэ жилийн тухайд Буянт сумын тариаланч Д.Аманжол шинээр “Улсын аварга тариаланч” цол […]

Хөдөө аж ахуй

ЧАНДМАНЬ СУМЫН БАЯНХАЙРХАН БАГИЙН МАЛЧИН Д.АНХБАЯР ТУС СУМААС ТӨРЖ БУЙ 21 ДЭХ УЛСЫН АВАРГА МАЛЧИН БОЛЛОО

Чандмань сумын Баянхайрхан багийн малчин Доржийн Анхбаяр Улсын аварга малчин цол хүртлээ. Д.Анхбаяр аваргынх Чандмань сумын нутаг “Ногоон булуу” гэх газар ах дүү, айл саахалтаараа хаяа даран бууж Улсын аваргын хүндтэй шагналаа гардан авлаа. Шагналыг аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав, тус сумаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Батцагаан болон Чандмань сумын харьяат удирдах албан тушаалтан, […]

Хөдөө аж ахуй

МЯНГАД СУМЫН БАЯНБУЛАГ БАГИЙН МАЛЧИН Л.ПҮРЭВСАН “УЛСЫН АВАРГА МАЛЧИН” ЦОЛ ХҮРТЛЭЭ

Хулгана жилийн сар шинийн босгон дээр Ховд аймгийн ажилч, хичээнгүй малчин түмнээс 9 малчин хөдөлмөр, зүтгэлээ төрдөө үнэлүүлж “МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН” цол хүртсэн. Тэдний нэг нь Мянгад сумын Баянбулаг багийн малчин Л.Пүрэвсангийн гэр бүл юм. Аварга малчин өрхийн хүндтэй шагналыг аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав аймгийн ИТХ-д Мянгад сумаас хамт сонгогдсон төлөөлөгч Ц.Бадамхорлоо, […]

Хөдөө аж ахуй

Мянгад сумын Баянхошуу багийн тариаланч Баттогтохын Отгонтөгс “УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ” цол хүртлээ

Газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж ард иргэдийг эрүүл, аюулгүй хүнсээр хангахад үнэтэй хувь нэмэр оруулсан тариаланчдын хөдөлмөр зүтгэлийг төр засгаас үнэлж жил бүрийн сар шинийн босгон дээр “Монгол улсын аварга тариаланч” цол олгодог уламжлалтай. Ховд аймгаас 3 тариаланч “Улсын аварга тариаланч”-аар шалгарсаны нэг нь Мянгад сумын Баянхошуу багийн тариаланч Баттогтохын Отгонтөгс юм. […]