Хөдөө аж ахуй Цаг үеийн мэдээ

АДУУЧИН ААВЫНХАА ЭРДМИЙГ ӨВЛӨСӨН Ж.БАТ-ЭРДЭНЭ “АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ” ЦОЛ ХҮРТЛЭЭ

Адуучин, аймгийн алдарт уяач н.Жалцав агсныг Зэрэг сум, Алтан тээл нутгийнхан төдийгүй Ховд аймгийн зарим ахмад уяачид андахгүй сайн мэдэх бизээ. Адуу маллах арга туршлага, уясан хурдаараа нэгэн үед сум, аймагтаа нэртэй явсан тэрээр хэдийгээр бурхны оронд одсон ч түүний хүү Бат-эрдэнэ уяачийн эрдэм, үйл хэргийг нь өвлөн, үргэлжлүүлсээр явна. Хүүхэд байхдаа хурдан хүлэг морьдыг […]

Хөдөө аж ахуй Цаг үеийн мэдээ

ЗЭРЭГ СУМЫН ЭХЭН БАГИЙН УЯАЧ Д.ГАНБОЛД “АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ” ЦОЛ ХҮРТЛЭЭ

Сум, аймаг, бүсийн баяр наадамд ажнай хурдан хүлэг морьдоо уяж уралдуулан олон удаа түрүү, айраг авсан амжилтаа үнэлүүлж Ховд аймгийн Зэрэг сумаас хоёр уяач “Аймгийн алдарт уяач” цол хүртсэн. Тэдний нэг нь Зэрэг сумын Эхэн багийн уяач Д.Ганболд юм. Аав нь уяач хүн байсан учир аавынхаа хурдан морины хусуурыг өвлөн авч,  хөлстэй байлгая хэмээн 1998 оноос эхлэн […]

Хөдөө аж ахуй Цаг үеийн мэдээ

ЗЭРЭГ СУМЫН ГҮВЭЭ БАГИЙН МАЛЧИН Г.БАТСАЙХАНЫ ГЭР БҮЛ “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” ЦОЛ ХҮРТЛЭЭ

Сар шинийн босгон дээр Ховд аймгаас 77 малчин “Аймгийн аварга малчин” цол хүртсэн. Тэдний нэг нь Зэрэг сумын Гүвээ багийн малчин Г.Батсайханы гэр бүл юм. Малчин Г.Батсайхан, С.Энхцэцэг нарын хүндтэй шагналыг аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайханаар ахлуулсан ажлын хэсэг сумын удирдлагуудын хамтаар гардуулан өгч баяр хүргэлээ. Тэрбээр хүүхэд ахуй наснаасаа эхлэн аав ээжээ дагаж мал маллаж эхэлсэн […]

Хөдөө аж ахуй Цаг үеийн мэдээ

ЗЭРЭГ СУМЫН ГҮВЭЭ БАГИЙН МАЛЧИН Н.АЛТАНХУЯГ “АЙМГИЙН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН” ЦОЛ ХҮРТЛЭЭ

Ховд аймгийн 8000 гаруй малчин өрхөөс 10 сумын 11 малчин мал маллах арга туршлага, амжилт ололтоо аймагтаа дахин үнэлүүлж “ХОШОЙ АВАРГА МАЛЧИН” цол хүртсэн. Тэдний нэг нь Зэрэг сумын Гүвээ багийн малчин Норовын Алтанхуягийн гэр бүл юм. Эднийх 2005 онд “Аймгийн аварга малчин” болж байжээ. Тэгвэл 17 жилийн дараа амжилтаа ахиулж ийнхүү “ХОШОЙ АВАРГА МАЛЧИН” болж байна. Аймгийн хошой аварга малчин […]

Хөдөө аж ахуй Цаг үеийн мэдээ

МӨСТ СУМЫН МАЛЧИН Ж.БАТТУЛГА, ТҮҮНИЙ ГЭРГИЙ Ж.АЛТАНЦЭЦЭГ НАР 42 ЖИЛИЙН ХӨДӨЛМӨРӨӨ ҮНЭЛҮҮЛЖ “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” ЦОЛ ХҮРТЛЭЭ

Мөст сумын Баянхайрхан багийн малчин Ж.Баттулга, түүний гэргий Ж.Алтанцэцэг нар “Аймгийн аварга малчин” цол хүртлээ. Тэд 1980 онд Мөст сумын 8 жилийн дунд сургууль төгсөн илгээлтийн эзэн болж мал дээр гарчээ. Тэр цагаас хойш тасралтгүй 40 гаруй жил мал маллаж явна. Өвөг дээдсээс уламжилсан нүүдэлчин ахуй, өв соёлоо тээж, үр хойчдоо өвлүүлэн үлдээж буй малчин Ж. Баттулга […]

Хөдөө аж ахуй Цаг үеийн мэдээ

МАЛЧИН М.ГАНЗОРИГ: УУЛЫН БҮС НУТАГТ ТЭМЭЭ ӨСГӨХ БОЛОМЖ БАЙГАА

Мал маллах арга туршлага, олон жилийн хөдөлмөр зүтгэлээ аймаг, улсдаа үнэлүүлж буй малчид мал сүргээ таван төрөл дээр нь өсгөсөн байдаг. Харин уулын бүсийн сумдад багтах Мөст, Мөнххайрхан, Дуут зэрэг хэд хэдэн сумдын зарим малчид байгаль, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тэмээн сүргийг төдийлөн өсгөдөггүй. Тэгвэл Мөст сумын Хужирт багийн малчин М.Ганзориг уулын бүс нутагт […]

Хөдөө аж ахуй Цаг үеийн мэдээ

МӨСТ СУМЫН ХУЖИРТ БАГИЙН МАЛЧИН БАТБАЯР “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” ЦОЛ ХҮРТЛЭЭ

Сар шинийн босгон дээр Мөст сумаас дөрвөн малчин “Аймгийн аварга малчин” цол хүртсэн. Тэдний нэг нь тус сумын Хужирт багийн малчин Д.Батбаярын гэр бүл юм. Тэрбээр 16 жил мал маллаж байгаа. Буурлуудынхаа малч ухааныг өвлөн мал сүргээ таван төрөл дээр нь өсгөн үржүүлсэн олон жилийн хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж байгаа нь энэ юм. Аймгийн аварга малчин Д.Батбаяр, гэргий […]

Хөдөө аж ахуй Цаг үеийн мэдээ

“АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН”-ААР ШАЛГАРСАН МӨСТ СУМЫН ЦЭЦЭГГОЛ БАГИЙН МАЛЧИН О.ЦЭНД-АЮУШ МАЛ СҮРГЭЭ ЧАНАРЖУУЛАХАД АНХААРЧ БАЙНА

Ховд аймаг 8000 гаруй малчин өрхтэй. Тэдний нэг нь Мөст сумын Цэцэггол багийн малчин Отгонбаярын Цэнд-Аюуш түүний гэргий н.Мөнгөнтуяа нар юм. Тэд аав ээж, өвөг дээдсээс өвлөсөн малч ухаан, арга туршлагаараа 34 жил мал маллаж байгаа. Ажилч хичээнгүй энэ гэр бүлийн олон жилийн хөдөлмөр зүтгэлийг үнэлж “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН”-аар шалгарууллаа. Аварга малчин гэр бүлийн хүндтэй шагналыг […]