“Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогтын ивээл дор Жаргалант сумын ИТХ, ЗДТГ, сумын “ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛ” хамтран “ЖАРГАЛАНТЫН ЭМЭГТЭЙЧҮҮД” нэгдсэн арга хэмжээг тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгууллаа. Энэ хүрээнд өнөөдөр Ард Аюушийн талбайд 72 төрийн байгууллагын эмэгтэй ажилтан, албан хаагчид, Жаргалант сумын 12 багийн эмэгтэйчүүд, бүсгүйчүүд оролцсон баярын жагсаал боллоо. Тус арга […]
Бүтээн байгуулалт
ЭМЯ-аас томилогдсон ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна.
Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, Эмнэлэгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин нарын албаны хүмүүс Ховд аймагт ажиллаж байна. Ажлын хэсэг өнөөдөр аймгийн Засаг дарга, баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржавтай уулзаж эрүүл мэндийн салбарт баримталж буй бодлого чиглэл, хийж хэрэгжүүлэх ажил, тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар харилцан санал солилцлоо. Ажлын хэсэг энэ […]
Аймгийн “ӨРГӨМЖЛӨЛТ ЭЭЖҮҮД”-ийг шалгаруулан хүндэтгэл үзүүлэв.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан аймгийн Засаг даргын Тамгын газар, Эмэгтэйчүүдийн холбоо хамтран “ӨРГӨМЖЛӨЛТ ЭЭЖҮҮД”-д шагнал гардуулах ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. Аймгийн ХДТ-т өнөөдөр зохион байгуулсан хүндэтгэлийн энэхүү арга хэмжээг Засаг даргын орлогч, Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ч.Уранчимэг нээж, баяр хүргэн үг хэллээ. Мөн аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди оролцож эхчүүд, эмэгтэйчүүддээ баяр хүргэн, […]
“ХОВД ЭВИЙН ХҮЧ” хоршооны гишүүдтэй уулзлаа.
Аймгийн Засаг даргын ажлыг хүлээж авсаны дараа анхаарлаа хандуулсан гол ажлын нэг бол өмчлөл, газрын маргааны улмаас огт ашиглагдаагүй “ЭВИЙН ХҮЧ” худалдааны төвийг ашиглалтад оруулах асуудал байлаа. Төр, хувийн хэвшил, хоршооны төлөөлөлтэй олон удаагийн уулзалт хийж, ярилцсаны үр дүнд зорьсон ажил биелэлээ олж байгаад баяртай байна. Өнөөдөр хоршооны 300 гаруй гишүүдтэй уулзаж “ЭВИЙН ХҮЧ” худалдааны […]
Аймгийн МАН-ын хороо “ЭРХЭМ ХҮМҮҮН”-ээ шалгарууллаа.
Жил бүрийн 3-р сарын 1 ний тэмдэглэлт энэ өдөр аймгийн МАН-ын хорооноос үзэл бодолдоо тууштай байж, залуу хойчдоо үлгэр дууриалал үзүүлэн, орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө олон жил үнэтэй хувь нэмрээ оруулан ажиллаж ирсэн 12 эрхэмийг “ЭРХЭМ ХҮМҮҮН”-ээр шалгаруулан шагнадаг уламжлалтай. Энэ жилийн хувьд: Жаргалант сумын Алагтолгой багийн өндөр настан Дарамын Дамдин Жаргалант сумын Баатархайрхан […]
“ЭВИЙН ХҮЧ”-ийг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Улсын төсвийн болон орон нутгийн 400 гаруй бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалтаар барьсан ч өмчлөлийн маргааны улмаас ашиглагдахгүй явсаар 3 дахь Засаг даргын нүүрийг үзэж буй “ЭВИЙН ХҮЧ” худалдааны төвийг бүрэн ашиглалтад оруулах тал дээр аймгийн Засаг даргын хувьд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Гарц, шийдэл юу байгаа талаар судалж ажилласны үндсэн дээр өнөөдөр аймгийн ИТХ-ын […]