МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Цаг үеийн мэдээ

АЙМГИЙН ХЭМЖЭЭНД УРЬДЧИЛСАН БАЙДЛААР 7000 ГАРУЙ МОД ТАРЬЖЭЭ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63-р зарлигийн дагуу жил бүрийн 5-р сарын хоёрдугаар долоо хоногийн Бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон тогтоосон байдаг. Энэ хаврын бүх нийтээр мод тарих өдөр 5-р сарын 11-ний өдөр тохиож, Жаргалант сумын хэмжээнд урьдчилсан тооцоогоор 27 байгууллагын 400 гаруй хүн Жаргалант сумын 2019 оны ойжуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан […]

Соёл урлаг, спорт

Жүдо бөхийн барилдааны бага, дунд насны Монгол Улсын аварга…

Жүдо бөхийн барилдааны бага, дунд насны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн 05-р сарын 17-19-ний өдрүүдэд манай аймагт болно. Аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газар, Монголын Жүдо бөхийн холбоо, аймгийн Жүдо бөхийн холбоо хамтран зохион байгуулж буй тус тэмцээнд Монгол улсын 21 аймаг, нийслэлийн дүүргүүдийн нийт 44 багийн 700 орчим тамирчид 2005-2007, 2008-аас […]

Цаг үеийн

УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУД 68,5 ХУВИЙН ИРЦТЭЙГЭЭР ХУРАЛДЛАА Энэ удаагийн зөвлөгөөнөөр төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор 4-р сарын 10-18-ны өдрүүдэд сумдад зохион байгуулсан “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг дүгнэн хэлэлцэж, цаашид анхаарах асуудлуудын талаар ярилцсан юм. Үүний дараагаар аймгийн Засаг дарга Б.Дүгэржав Гадаад харилцааны чиглэлээр ОХУ болон Хятад улстай байгуулсан хамтран ажиллах гэрээ хэлэлцээр, тэдгээр […]

Цаг үеийн

ЦЭРЭГ ДАЙЧИД ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБАА ХААГААД ИРЛЭЭ.

2018 оны нэгдүгээр ээлжийн цэрэгт татагдаж Баян-Өлгий аймгийн Хилийн 0165 дугаар ангид алба хаасан цэргүүд халагдаж төрөлх нутагтаа ирлээ. Хугацаат цэргийн албанаас халагдаж ирсэн цэргүүдийг аймгийн Засаг даргын Тамгын газрын ТЗУХ-ийн дарга Б.Ганболд болон Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа Б.Батмөнх, ОНХС-ын офицер, хошууч Б.Мөнгөнцоож нар хүлээн авч уулзан, цэргийн албаа нэр төртэй хаасанд […]

Цаг үеийн

“ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АРГАЧЛАЛ, ЦАХИМ СИСТЕМ АШИГЛАХ” СУРГАЛТ БОЛОВ.

Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газраас Дэлхийн банк, Азийн хөгжлийн банктай хамтран “Улсын төсвийн хөрөнгө оруулалтын аргачлал, цахим системийг ашиглах сургалт”-ыг 5-р сарын 5-ны өдөр зохион байгууллаа. Тус сургалтад Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймгийн төсвийн хөрөнгө оруулалт, төлөвлөлт, хэрэгжилт, санхүүжилтийн үйл ажиллагаанд оролцогч болон хариуцсан албан хаагчдын төлөөлөл 40 хүн хамрагдсан юм. Сангийн сайдын […]

Цаг үеийн

“ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД”-ИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА.

2019 ОНЫ “ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД”-ИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОВ Татварын ерөнхий газраас жил бүрийн 5-р сарын 2 дахь долоо хоногийг “Монголын татвар төлөгчдийн өдрүүд” болгон тэмдэглэг. Энэ онд “Монголын татвар төлөгчдийн өдрүүд”-ийг 20 дахь удаагаа “ТАТВАР – ХӨГЖЛИЙН ҮНДЭС” уриан дор 5-р сарын 6-10-ны өдрүүдэд орон даяар тэмдэглэж байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Ховд аймгийн Татварын […]

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Цаг үеийн мэдээ

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн баруун бүсийн чуулган”.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэл, Мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллагууд хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн баруун бүсийн чуулган”-ыг энэ сарын 2, 3-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгууллаа. Чуулганд Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд, ХАБЭА-н үндэсний хорооны дарга С.Мөнгөнчимэг, МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар, Монголын […]

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Цаг үеийн мэдээ

Ээж аавын хүү- Эх орны эрэлхэг дайчин.

Ховд аймгаас 2018 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар хугацаат цэргийн албанд татагдан Хилийн 0214 дүгээр ангид хуваарьлагдан Эх орныхоо торгон хилийг нүд цавчилгүй хамгаалсан эрэлхэг хилчин дайчид хугацаа дуусч халагдан Ховд нутагтаа ирлээ. Халагдан ирсэн хилчин дайчдыг угтан авах ажиллагаанд Ховд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга дэд хурандаа Б.Ганхуяг тус Цэргийн штабын офицерууд халагдан ирж […]

Боловсрол, Эрүүл мэнд Цаг үеийн мэдээ

“Авьяас хөгжүүлэгч сургууль” хүүхдийн туурвисан урлагийн бүтээл.

Ховд аймгийн ИТХ, ЗДТГ, Боловсрол соёл урлагийн газар хамтран Авьяас хөтөлбөрийн хүрээнд олон угсаатны соёлын өвийг өвлүүлэн уламжлах, хүүхэд бүрийн авьяасыг нээн илрүүлэх, тайлагнах зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчдын дунд “Авьяас хөгжүүлэгч сургууль” хүүхдийн туурвисан урлагийн бүтээл, зохион бүтээгчдийн фестиваль зохион байгууллаа. Энэхүү фестивальд ерөнхий боловсролын 24 сургуулийн сурагчид оролцлоо. Өнөөдөр аймгийн […]

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Цаг үеийн мэдээ

НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” БОЛЛОО.

Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага байгуулагдсаны 100 жил, Монгол Улсад Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан Ховд аймгийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын байгууллагууд Ард-Аюушийн талбайд өнөөдөр “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, салбарын байгууллагуудын үйлчилгээг нэг дороос цогцоор нь үзүүлэх зорилгоор […]