Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажилтны өдөр”-ийг тохиолдуулан “Ховд марафон-2019” бүх нийтийн гүйлтийн тэмцээнийг 8 сарын 25-ны өдөр зохион байгууллаа. Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх замаар эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшүүлэх зорилгоор зохион байгуулсан тус тэмцээнд ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл 480 гаруй тамирчин оролцож, Ард-Аюушийн талбайгаас […]
Цаг үеийн мэдээ
УТХГ-ын 15 байгаль хамгаалагчид мотоцикль гардуулав
Монгол улсын Тусгай хамгаалалттай газрын менежментийг сайжруулах, олон улсын стандартыг нэвтрүүлэх зорилготой Монгол Экологи төвийнхөн Ховд аймгийн Хар ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газрын захиргаа, Мөнххайрхан сумын УТХГ-ын 15 байгаль хамгаалагчид туулах чадвар сайтай, тус бүр нь 9,0 сая төгрөгийн үнэ бүхий мотоцикль олголоо. Байгаль хамгаалагчдад мотоцикль гардуулах арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч […]
ТӨРИЙН ӨМЧИЙН ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ГАЛ ТОГООНЫ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ШИНЭЧИЛНЭ
“Туркийн Олон Улсын хамтын ажиллагаа, хөгжлийн удирдах газар” буюу “ТИКА”-гийн төлөөлөгчдийг өнгөрсөн гуравдугаар сард Ховд аймагт ажиллах үеэр нь аймаг, орон нутгийн удирдлагууд хүлээн авч уулзан Хөдөө аж ахуй, Эрүүл мэнд, Боловсролын салбарт хамтран ажиллах санал уламжилсан. Үүний дагуу “ТИКА” ОУБ-аас Ховд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн 32 цэцэрлэгийн гал тогооны тоног […]
ЦАЙНЫ ЗАМ ӨВ СОЁЛЫН НААДМЫН ШИЛДГҮҮД ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА
Цайны замын түүхэн уламжлалыг эргэн сануулж, олон үндэстэн, угсаатны бүлгүүдийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, цайны соёлыг сурталчлах, орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор аймгийн ЗДТГ, БОАЖГ, БСУГ, ХХААГ-аас мэргэжлийн бусад байгууллага, холбоодтой хамтран “Цайны зам өв соёлын II наадам”-ыг 8 сарын 13-16-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Наадмын хүрээнд зохион байгуулсан соёлын арга хэмжээнүүдэд амжилттай оролцсон […]
“ХОВДЫН ХӨГЖИЛ-2019” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО.
“Цайны зам” өв соёлын II наадам энэ сарын 13-наас 16-ны өдрүүдэд Ховд аймагт боллоо. Тус наадмын хүрээнд “Ховдын хөгжил-2019” үзэсгэлэн худалдаа зохион байгуулав. Ховд аймагт 2300 гаруй иргэн, аж ахуйн нэгж худалдаа, үйлдвэр, үйлчилгээ явуулж буй. Эдгээрийн төлөөлөл 100 гаруй иргэн, аж ахуйн нэгж үзэсгэлэн худалдаанд модон эдлэл, эсгий урлал, хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг […]
“АЛТАН ХЭЛХЭЭ” УРАН НУГАРАЛТЫН УЛСЫН УРАЛДААН БОЛЛОО
“Цайны зам өв соёлын II наадам”-ын хүрээнд зохион байгуулагддаг томоохон арга хэмжээнүүдийн нэг болох “Алтан хэлхээ” уран нугаралтын Улсын уралдааныг өнөөдөр аймгийн ГБХЗХГ-т зохион байгууллаа. Уран нугараач хүүхдүүдийн авьяас, ур чадварыг нээн илрүүлж, уран нугаралтын урлагийг олон нийтэд таниулан сурталчлах, уламжлан үлдээх зорилгоор аймгийн ЗДТГ, БСУГ хамтран хоёр дахь удаагаа зохион байгуулж буй тус уралдаанд […]
БНХАУ-ын ШУӨЗОрны Алтай аймгийн төлөөлөгчид ажлын айлчлал хийв
Монгол улсын Ховд аймаг БНХАУ-ын ШУӨЗОрны Алтай аймагтай сайн хөршийн найрамдалт харилцаа тогтоон боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд, уул уурхай, аялал жуулчлал, худалдаа, эдийн засгийн салбарт харилцан хамтран ажиллаж ирсэн. Энэхүү хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, зарим тулгамдсан асуудлыг ярилцаж шийдвэрлэх үүднээс Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав БНХАУ-ын ШУӨЗОрны Алтай аймгийн Засаг дарга Хадань Кабинд Ховд […]
“ЦАЙНЫ ЗАМ ӨВ СОЁЛЫН II НААДАМ” БОЛЖ БАЙНА
Олон угсаатны бүлгүүдийн өв соёлыг өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх, цайны соёлыг сурталчлах, орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор БОАЖЯамны дэмжлэгтэйгээр аймгийн ЗДТГ, БОАЖГ, БСУГ, ХХААГ-аас мэргэжлийн бусад байгууллага, холбоодтой хамтран “Цайны зам II өв соёлын наадам”-ыг 8 сарын 13-16-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Тус наадмын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр аймгийн төв талбайд боллоо. Нээлтийн үйл […]
Жаргалант сумын III сургуулийн 40 жилийн ой тохиож байна
Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургууль үүсэн байгуулагдсаны 40 жилийн ойн баярыг 08-р сарын 15-16-ны өдрүүдэд тэмдэглэж байна. Тус сургуультай ажил, амьдралаа холбосон үе үеийн захирал, эрхлэгч, багш, ажилтан албан хаагчид, төгсөгчид сургуулийнхаа 40 жилийн ойн баярын үйл ажиллагаанд хүрэлцэн иржээ. Баярын нээлтийн арга хэмжээг өнөөдөр аймгийн төв талбайд, Баярын хурал хүндэтгэлийн тоглолтыг […]
Дарви сумын “Соёлын төв”-ийн 80 жилийн ой боллоо
Үндэсний өв соёл, ардын урлагаа дээдлэн хөгжүүлж, соёлын үйлчилгээг иргэдэд жигд, хүртээмжтэй хүргэн ажиллаж буй орон нутгийн соёлын байгууллагуудын нэг болох Ховд аймгийн Дарви сумын “Соёлын төв”-ийн түүхт 80 жилийн ой тохиож байна. Дарви сумын “Соёлын төв”-ийн түүхт 80 жилийн ойн “Баярын хурал” энэ сарын 14-ний өдөр боллоо. Баярын хуралд аймаг, сум орон нутгийн удирдах […]