Цаг үеийн мэдээ

“Олон ястан залуучуудын фестиваль-2019” арга хэмжээ эхэллээ.

Ховд аймгийн нийт хүм амын 50 гаруй хувийг 15-34 насны залуучууд эзэлдэг. Тиймээс орон нутгийн хөгжлийн түүчээ болсон залуу үеийнхний идэвх, оролцоог сайжруулах, урлаг, спортоор дамжуулан тэднийг соён гэгээрүүлэх, хувь хүний хөгжлийг дэмжих зорилтын хүрээнд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав санаачлан ““Ховд аймгийн Олон ястан залуучуудын фестиваль-2019” арга хэмжээг анх удаа зохион […]

Цаг үеийн мэдээ

ХОВД АЙМГИЙН “ШИГШМЭЛ ХУРД-2019” УРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

Ховд аймгийн “Алтайн унага” Морин спорт, уяачдын холбооноос 8-р сарын 9, 10-ны өдрүүдэд “Шигшмэл хурд-2019” хурдан морины уралдааныг Бөөр харын талд зохион байгуулж байна. “Шигшмэл хурд”-ын нээлтийн үйл ажиллагааны үеэр аймгийн Засаг дарга Б.Дүгэржав Баян-Өлгий аймагт зохион байгуулсан “Баруун бүсийн хурдан морьдын уралдаан-Даншиг”-наадмаас түрүү, айраг хүртсэн Монгол улсын алдарт уяач Б.Ерөөлт, Б.Мөнхтөр, Ү.Атарсайхан, аймгийн алдарт […]

Цаг үеийн мэдээ

ГАНДАНПУНЦАГЧОЙЛИН ХИЙДЭД 18 МЕТР ӨНДӨР “МАЙДАР” БУРХАН ЗАЛЛАА

Баруун бүсийн шашин, соёлын төв Ганданпунцагчойлин хийдийн 10 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр тус хийдэд боржин чулуугаар сийлэн бүтээсэн 18 метр өндөр “Майдар” бурхан залах ёслолын ажиллагааг “Ховд аймгийн хөгжлийн төлөө сан”, Ганданпунцагчойлин хийд, аймгийн ИТХ, ЗДТГ хамтран зохион байгууллаа. Энэ үеэр дээдийн номын багш Жадо Рэнбүүчи болон Ганданпунцагчойлин хийдийн лам хуваргууд сүсэгтэн олонд зориулан ном […]

Цаг үеийн мэдээ

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН УЛСЫН ҮЗЛЭГИЙГ ХОВД АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 04-р сарын 17-ны өдрийн 150 дугаар тогтоолоор Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийг энэ оны 4-р улиралд багтаан зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Ховд аймагт тус үзлэгийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайханаар ахлуулсан ажлын хэсэг 8 сарын 5-12-ны өдрүүдэд хариуцан гүйцэтгэж байна. Ажлын […]

Цаг үеийн мэдээ

АЙМГИЙН УДИРДЛАГУУД МОЭНКО ХХК-НИЙН УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Мо-Эн-Ко ХХК-нийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Иветт Онг-оор ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өнөөдөр /2019.08.06/ аймаг, орон нутгийн удирдлагууд хүлээн авж уулзан хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов. Тухайлбал, Ховд аймаг, Мо-Эн-Ко ХХК-ийн хамтын ажиллагааг өргөжүүлж, “Хөшөөт хөгжил сан”-гаар дамжуулан орон нутгийн хөгжилд оруулах хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх талаар ярилцлаа. […]

Цаг үеийн мэдээ

ХОВД АЙМАГ ЕВРОПЫН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагаас ХХААХҮЯ болон НҮБХХАБ-тай хамтран “Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (SECIM 2)” төслийг Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Ховд аймгийн “Алтайн уулсын оргил” малчдын дундын хоршоотой хамтран энэ 6-р сараас эхлэн “Хонины ноосны чанар сайжруулах” дэд төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Тус төслийн шугамаар Ховд аймагт ажиллаж буй Европын холбооны Хамтын […]

Цаг үеийн мэдээ

“ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ӨДӨР”-ӨӨР ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ

Аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсээс сум, төсөвт байгууллага, агентлаг, хэлтсүүдээс ирүүлсэн төсвийн орлого, зарлагын дүн болон Улс, орон нутгийн төсөв, ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудын талаарх саналыг үндэслэл болгон “Орон нутгийн төсвийн 2020 оны төсөл, 2021-2022 оны дунд хугацааны төсөөлөл”-ийг боловсруулсан байна. Өнөөдөр аймгийн ИТХ-аас зохион байгуулсан “Төлөөлөгчдийн өдөр”-өөр тус төсвийн төсөл, төсөөллийн талаар хэлэлцлээ. […]

Цаг үеийн мэдээ

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ХОВД АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Монгол Улсын хэмжээнд 3000 гаруй банк, санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Харин Ховд аймгийн хэмжээнд 20 гаруй байгууллага иргэдэд санхүүгийн үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Эдгээр байгууллагуудын үйлчилгээг зохицуулж, хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий байгууллага болох Санхүүгийн зохицуулах хорооны ажлын хэсэг 7 сарын 30, 31-ний өдрүүдэд Ховд аймагт ажиллаж байна. Тус […]

Цаг үеийн мэдээ

БАРИЛГЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ЧАНАРТ АНХААРЧ, ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛНА

2019 онд Ховд аймгийн хэмжээнд Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 114 барилга, бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Орон нутагт хэрэгжиж буй төсөл арга хэмжээ, бүтээн байгуулалтын чанарт анхаарч, хяналтыг сайжруулж, ажлыг эрчимжүүлэх зорилгоор аймгийн Засаг дарга захирамж гарган хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулсан. Засаг даргын орлогч Т.Жаргалсайханаар ахлуулсан тус ажлын хэсэгт дэд бүтцийн […]

Цаг үеийн мэдээ

“ХАЙРТАЙ” ТӨСЛИЙН БАГИЙНХАН ХОВД АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Урлаг, дуу хөгжмөөр дамжуулан олон нийтийг соён гэгээрүүлэх, хүүхэд залууст эх оронч үзэл, зөв хүмүүжил төлөвшил олгох зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Хурд” хамтлагийн санаачлан зохион байгуулж буй “Хайртай” аяны ажлын хэсэг энэ сарын 25, 26-ны өдөр Ховд аймагт ажиллаж байна. Аяны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу 7-р сарын 25-ны өдөр “Та Монгол ээж” […]