Боловсрол, Эрүүл мэнд Цаг үеийн мэдээ

3-Р СУРГУУЛИЙН ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИД “ЭРДМИЙН БАЯР”-АА ТЭМДЭГЛЭВ.

2018-2019 оны хичээлийн жилд Ховд аймгийн 17 сумын Ерөнхий боловсролын 25 сургуульд 18950 сурагч суралцаж байна. Үүнээс 5-р ангид 1769 хүүхэд, 9-р ангид 1914 хүүхэд, 12-р ангид 829 сурагч суралцаж бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшин төгсөж байгаа юм. Өнөөдөр Жаргалант сумын Ерөнхий боловсролын 7 сургуулийн төгсөх ангийн сурагчид мөнгөн хонхны баяраа тэмдэглэж байна. Ерөнхий […]

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Цаг үеийн мэдээ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ИРГЭД ХӨДӨЛМӨРЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ /2019.05.13/ иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд тэрээр Засгийн газрын бодлого шийдвэр, хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар танилцууллаа. Засгийн газар эдийн засгийн өсөлтөө айл өрх бүрт хүргэх бодлого хэрэгжүүлж байгаа. Сүүлийн таван жилд нэмэгдээгүй байсан цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 2018 онд нэмсэн. 2019 болон ирэх онуудад […]

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Цаг үеийн мэдээ

ЕРӨНХИЙ САЙД ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УЦС-ЫН ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАВ.

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллахдаа Ховд хотоос 85 км, Эрдэнэбүрэн сумын төвөөс 25 км, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумаас 54 км зайд орших Шижигтийн хавцалд баригдах Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл, байршилтай танилцлаа. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Мэндсайхан танилцуулж, хэрэгцээ шаардлага, хүрэх үр дүн, ач […]

Цаг үеийн мэдээ

Мал аж ахуйн гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламж.

Ховд аймаг жилд 22,4 мянган тн мах, 6000 тн сүү, 1,720,6 тн ноос, 617,6 тн ноолуур, 20,7 мянган ширхэг үхрийн шир, 180.0 мянган ширхэг ямааны арьс, 140.0 мянган ширхэг хонины нэхийг зах зээлд нийлүүлж байна. Энэхүү нөөц боломжоо ашиглан орон нутагтаа үйлдвэрлэл байгуулах, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор нийтдээ 5.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгээр байгуулагдах “МАЛЫН […]

Цаг үеийн

БСШУСЯамны Төрийн нарийн бичгийн дарга Ховд аймагт ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газраас Хүүхэд нэг бүрийг СӨБ-д хамруулах, 3 ээлжээр хичээллэж байгаа сургуулийг 2 ээлжтэй болгох асуудалд анхаарч, боловсролын салбарт хийгдэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, чанар, хүртээмжийг нь сайжруулахад гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан орон нутагт хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлын явц, үр дүн, салбар байгууллагуудын ажил байдалтай газар дээр нь танилцах зорилгоор […]

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Цаг үеийн мэдээ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХОВД АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 5-р сарын 13, 14-ний өдрүүдэд Ховд аймагт ажиллаж байна. Тэрээр албан айлчлалынхаа эхэнд БОЭТ-ийн үйл ажиллагаа, Бельги, Монголын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй “Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг чадавхжуулах төсөл”-ийн хүрээнд нийлүүлсэн тоног төхөөрөмжүүдтэй танилцаж, шинээр баригдах 50 ортой хүүхдийн эмнэлэгийн шав тавих ёслолын ажиллагаанд оролцсон […]

Цаг үеийн мэдээ

“ХОВД ЭКО ЦЕМЕНТ” төслийн шав тавих ёслол боллоо.

Монгол Улсын Засгийн газрын 21/100 үйлдвэрийн жагсаалтад багтсан “ХОВД ЭКО ЦЕМЕНТ” төслийн шав тавих ёслол боллоо. Буянт сумын нутаг “ШОХОЙТЫН БЭЛ” гэх газар байгуулагдах тус үйлдвэрийн шав тавих ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, О.Батнасан болон аймаг орон нутгийн удирдлагууд, барилгын салбарынхан, иргэдийн төлөөлөл оролцлоо. Энэ үеэр […]

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ Цаг үеийн мэдээ

АЙМГИЙН ХЭМЖЭЭНД УРЬДЧИЛСАН БАЙДЛААР 7000 ГАРУЙ МОД ТАРЬЖЭЭ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63-р зарлигийн дагуу жил бүрийн 5-р сарын хоёрдугаар долоо хоногийн Бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон тогтоосон байдаг. Энэ хаврын бүх нийтээр мод тарих өдөр 5-р сарын 11-ний өдөр тохиож, Жаргалант сумын хэмжээнд урьдчилсан тооцоогоор 27 байгууллагын 400 гаруй хүн Жаргалант сумын 2019 оны ойжуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан […]

Соёл урлаг, спорт

Жүдо бөхийн барилдааны бага, дунд насны Монгол Улсын аварга…

Жүдо бөхийн барилдааны бага, дунд насны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн 05-р сарын 17-19-ний өдрүүдэд манай аймагт болно. Аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газар, Монголын Жүдо бөхийн холбоо, аймгийн Жүдо бөхийн холбоо хамтран зохион байгуулж буй тус тэмцээнд Монгол улсын 21 аймаг, нийслэлийн дүүргүүдийн нийт 44 багийн 700 орчим тамирчид 2005-2007, 2008-аас […]

Цаг үеийн

УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУД 68,5 ХУВИЙН ИРЦТЭЙГЭЭР ХУРАЛДЛАА Энэ удаагийн зөвлөгөөнөөр төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор 4-р сарын 10-18-ны өдрүүдэд сумдад зохион байгуулсан “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг дүгнэн хэлэлцэж, цаашид анхаарах асуудлуудын талаар ярилцсан юм. Үүний дараагаар аймгийн Засаг дарга Б.Дүгэржав Гадаад харилцааны чиглэлээр ОХУ болон Хятад улстай байгуулсан хамтран ажиллах гэрээ хэлэлцээр, тэдгээр […]