Орон нутгийн төсвийн зарлагын төсөл боловсруулах, төлөвлөх, хуваарилах, батлуулах, хяналт тавих асуудлаар аймгийн хэмжээнд богино болон дунд хугацааны бодлого боловсруулан, бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, санхүүгийн холбогдолтой хууль, тогтоомж, Засгийн газар болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах чиг үүрэг гүйцэтгэнэ.
Удирдлагыг үнэн зөв, оновчтой мэдээллээр харъяа байгууллагуудынхаа ажилтнуудыг мэргэжлийн арга зүйгээр хангана.
Хэлтсийн дотоод ажил, улирал, жилийн төлөвлөгөө гарган, түүний биелэлтийг хангуулах, зохиосон ажлын сар, улирал, жилийн тайлан гаргах.