

Ховд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, 2025-2026 Онцлох ажлыг иргэд олон нийтэд сурталчлах сэтгүүлийн эх бэлтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Санхүүжилт-15.0 сая
Үнийн саналыг: 2026 оны 10 дүгээр сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн 204 тоот өрөөнд үнийн санал болон холбогдох бичиг баримтын хамт битүүмжлэн ирүүлнэ үү. Дэлгэрэнгүй мэдээллийг 95505588, 99437700 дугаараас тодруулах боломжтой.
Ажлын даалгавар:
Дээрх ажлын туршлагатай, Тусгай зөвшөөрөлтэй. А4-ийн хэмжээтэй, 48-60 нүүр бүхий өнгөт сэтгүүл байна. Сэтгүүлийн эх бэлтгэлийг тухайн редакц мэргэжлийн түвшинд бэлтгэж 1000 хүртэлх тоо хэмжээгээр нийлүүлэх боломжтой байх.