no image
Гэмтсэн шугамын сэргээн босголтын ажилд нийт 57 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна
2021-3-14
noimage
Цаг үеийн мэдээ
ОХУ-ын хилээс нааш 10 км-т 110 кВ-ын с-458 ЦДАШ -ын энэ зурган дээр байгаа 216 дугаар тулгуур хугарч унаснаас Увс, Ховд, Баян-Өлгий аймагт цахилгаан эрчим хүч тасалдаад байна. Гэмтсэн шугамын сэргээн босголтын ажилд Баруун бүсийн Эрчим хүчний систем ТӨХК-ийн 6 машинтай 34 инженер техникийн ажилтан, Увс ЦТСүлжээ ХХК-иас 3 машинтай инженер техникийн 23 ажилтан  нийт 57 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж эхэлжээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр сэргээн босголтын ажил хамгийн багаар бодоход 2-3 хоног үргэлжлэх юм байна.
Увс аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүн газар дээр нь ажиллаж 48 цагийн дотор гэмтлийг арилгаж хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах үүрэг өгч гэмтлийг арилгахаар ажиллаж байгаа инженер, техникийн ажилчдад  аюулгүй ажиллагааны дүрмээ баримтлан хариуцлагатай ажиллахыг хүслээ гэж Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.