no image
АНУ-ын Батлан хамгаалахын атташейн албаны төлөөлөл Ховд аймагт.
2019-5-31
noimage
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
АНУ-ын Батлан хамгаалахын атташейн албаны Цэргийн иргэн харилцааны санхүүгийн асуудал хариуцсан ажилтан Жеррими Барбор, Цэргийн иргэн, харилцааны эрүүл мэндийн асуудал хариуцсан ажилтан Маттью Мито, орчуулагч Ч.Энхцэцэг нар Ховд аймагт ажиллалаа. Энэ үеэрээ аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржавтай уулзаж харилцан хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцов. Энэ үеэр аймгийн Засаг дарга хэлэхдээ: Бидний өнөөдрийн уулзалт их ажлын эхлэл болж байгааг онцлоод алслагдсан бүс нутгийн төр захиргааны байгууллагын удирдлагуудтай уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцож яваа ажлын хэсгийнхэнд аймгийнхаа нийт ард иргэдийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийллээ. Тэрээр Ховд аймаг тэр дундаа Жаргалант сумын хүн ам жилээс жилд өсөн нэмэгдэхийн хирээр СӨБ-ын байгууллагын хүрэлцээ хангамж дутагдалтай байгаа. Тиймээс Жаргалант сумын 9-р цэцэрлэгийн өргөтгөлийг барих төсөлд дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Мөн БОЭТ-ийн цонх, дээвэр сантехникийг шинэчлэх асуудалд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах санал тавьлаа. АНУ-ын Батлан хамгаалахын атташейн албаны төлөөлөгчид орон нутгаас тавьж буй саналыг хүлээн авч АНУ-ын Засгийн газар Монгол Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт тусгасан журмын дагуу шийдвэрлэж ажиллахаа илэрхийлсэн юм.