no image
2020-12-2
АЙМГИЙН ТУХАЙ
[embed]https://www.youtube.com/watch?v=6mhkBpJQCe0[/embed]

Ховд гэдэг нь: Ховоо ховил хотгор хөндийг Ховд гэнэ. Зүрхний Ховд, Хутганы Ховд, Нүцгэн Ховд гэж байна. /Л.Түдэв/

Урт нарийн юм агуулах хайрцаг, сав, Сумны Ховд, мөнгөний Ховд, хүчний Ховд гэсэн үг. Малын ноосыг мушгиж, хэсэг хэсгээр нь эрчлээд хамтатган нэг урт мушгимал ноос ороож хийсэн бөөн хэсгийг Ховд унгас гэнэ. /Я.Цэвэлийн толиос/ XVII зууны эцэс, түүнээс хойшхи үеийн сурвалж бичгүүд, тухайлбал Зая бандидын намтар ба Энх-Амгалан хааны бодлогын бичиг, Зүүнгарын бодлогын бичиг, Галдангийн Эрдэнийн эрхи зэрэг монгол, манж сурвалжид “Ховдын газар” гэж шууд товлон нэрлэжээ. Дээр дурдсанаас харахад “Ховд” хэмээх үг газар усны нэр болж хувирсан нь XVII зууны эцэст ногдох бөгөөд түүнээс хойшхи түүхийн эх сурвалжид ийнхүү нэрлэн дэлгэрүүлэн бичигдэх болжээ. /Д.Гонгор. “Ховдын хураангуй түүхээс”/

ХОВД АЙМГИЙН ТОВЧ ТҮҮХ

1755 онд Манж нар Зүүнгарын хаант улсыг эзэлж авсны дараа Зүүнгарын уламжлалт засаг захиргааны хэлбэрийг эвдэн Манж чин улсын Ховдын хязгаар хэмээх засаг захиргааны зохион байгуулалтыг бий болгожээ. Ховд хязгаар гэдэгт Дөрвөдийн нэг чуулган хоёр аймаг, 16 хошуу, Торгуудын чуулган гурван хошуу, Алтайн Урианхайн 7 хошуу, Захчины хоёр хошуу, Өөлд, Мянгадын нэг нэг хошуу тус тус багтаж байв. Богд хаант улсын үед Ховдын хязгаар нь Монгол Улсын зургаан аймгийн хоёр нь болжээ. Дөрвөдийн Зүүн гарын Бат-Ерөөлт төгс хүлэг Далайхан аймаг 12 хошуутай хөвөөт цагаан өнгөт тугтай, Баруун гарын Зоригт хан аймаг нь 15 хошуу, хөвөөт шар тугтай байжээ. 1921 оны хувьсгалын дараа баруун хязгаарын ар түмний анхдугаар хурал “Дөрвөд” хэмээх яс угсаагаар ялгаатай хуучин нэрийг халж, Чандмань уулын аймаг хэмээн нэрлэхээр шийдвэрлэжээ. Эл аймагт Цамбагарав уулын, Төгс буянтхан уулын, Баян Чандмань уулын, Ханбаатар хайрхан уулын 8 хошуу, 41 сум, 115 баг хамрагдаж байв. БНМАУ-ын Засгийн газраас 1931 оны 02 дугаар сард Хошуудыг өөрчилж эдийн засгийн талаар аймагчлах хууль гаргажээ. Нутаг дэвсгэрийг шинэчлэн ангилах тухай хуулийг баримтлан Чандмань уулын аймгийг Ховд, Увс хоёр аймаг болгон байгуулжээ. БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаар хурлын тогтоолоор Жаргалант төвтэй Ховд аймгийг Алтай, Алтантээл, Манхан, Үенч, Булган, Цагаанбулан(Мянгад), Буянт, Эрдэнэбүрэн, Дарви, Чандмань, Хайрхан, Цэцэг, Мөнххайрхан гэсэн 13 сумтай байгуулжээ. [embed]https://www.youtube.com/watch?v=puh7v2TG_UY[/embed] [embed]https://www.youtube.com/watch?v=ltg3UXFn1mI[/embed] [embed]https://www.youtube.com/watch?v=60n4AgTJc-A[/embed] [caption id="attachment_6713" align="alignnone" width="1024"]