2025-07-05
Ховд аймаг
ЗАСАГ ДАРГА ТАМГЫН ГАЗАР
“ЭХ ОРОН-МИНИЙ БАХАРХАЛ” шүлэг, эсээ бичлэгийн уралдааныг дүгнэв.
2019-3-1
Боловсрол, Эрүүл мэнд
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Соёл урлаг, спорт
Цаг үеийн мэдээ
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас “Эх орончдын өдөр”-ийг угтан оюутан, залуус, сурагчдын эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнэ, бахархах түүхийн талаарх мэдлэг, мэдээллийг нь нэмэгдүүлж, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор “ЭХ ОРОН-МИНИЙ БАХАРХАЛ” сэдэвт шүлэг, эсээ бичлэгийн уралдааныг зохион байгуулсан. Уралдаанд нийт 50 гаруй оролцогч бүтээлээ ирүүлсэн бөгөөд мэргэжлийн багш, зохиолчдын төлөөллөөс бүрдсэн шүүгчид шүүн, хэлэлцэж шилдэг б
үтээлүүдийг шалгаруусан юм.
“ЭХ ОРОН-МИНИЙ БАХАРХАЛ” сэдэвт шүлгийн уралдаанд: 1-р байр: МУИС-ийн ХУС-ийн 1-р курсын оюутан М.ДЭВЭЭЖАРГАЛ 2-р байр: ХИС-ийн МХУЗ-ын 3-р курсын оюутан З.НЯМДАРЬ 3-р байр: ХИС-ийн МХУЗ-ын 1-р курсын оюутан Б.ХҮЛЭГБООРЧИ “ЭХ ОРОН-МИНИЙ БАХАРХАЛ” сэдэвт эсээ бичлэгийн уралдааны оюутан, залуусын ангилалд: 1-р байр: Солонгос улсын Сувон хотод суралцаж буй хэлний бэлтгэлийн 1-р курсын оюутан М.ТОГТОХБААТАР 2-р байр: ХИС-ийн Эрхзүйн 2-р курсын оюутан А.ЦОГТБАЯР 3-р байр: ХИС-ийн химийн 4-р курсын оюутан Б.НАНСАЛМАА Тусгай байр: ХИС-ийн МХУЗ-ын 1-р курсын оюутан Б.ЦЭВЭЛМАА “ЭХ ОРОН-МИНИЙ БАХАРХАЛ” сэдэвт эсээ бичлэгийн уралдааны ахлах ангийн сурагчдын ангилалд: 1-р байр: Цаст-Алтай цогцолбор сургуулийн 12а ангийн сурагч А.ГАЛМӨНХ 2-р байр: II-р сургуулийн 11а ангийн сурагч С.АЛТАНЗАНА 3-р байр: ХИС-ийн дэргэдэх Ахлах лицей сургуулийн сурагч Г.НАМУУНАА Тусгай байр: Прогресс сургуулийн 11а ангийн сурагч Г.АМАРЖАРГАЛ нар шалгарсан байна. Уралдааны шилдэг оролцогчдын шагналыг өнөөдөр буюу “Эх орончдын өдөр”-ийн баярын хурлын үеэр гардуулан өгч, баяр хүргэлээ.