no image
2025 оны 2-р улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ
2025-5-22
noimage

2025 оны 2 дугаар улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр /2025.05.22 / эхэллээ. 

May be an image of 8 people, people studying, newsroom and text

Төрийн албаны нөөцийг бүрдүүлэх зорилго бүхий энэ удаагийн шалгалтад Ховд аймгаас 152 иргэн оролцохоор бүртгүүлсэн байна. Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс шалгалтыг энэ сарын 22,23-ны өдрүүдэд 7 ээлжээр тогтоосон цагуудад авах юм. Нийт шалгуулагчдын 3 иргэн нь хөгжлийн бэрхшээлтэй. Иймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг тусгай шалгалтын программаар 23-ны өдрийн хоёрдугаар ээлжид авахаар төлөвлөсөн гэдгийг Төрийн албаны ерөнхий шалгалтын салбар комиссоос мэдээллээ. 

May be an image of 2 people, people studying, newsroom and text

Нэгдүгээр ээлж буюу энэ өглөөний 7:30 цагийн шалгалтад 15 шалгуулагч хамрагдаж шалгалтаа өгч байна. Шалгалтыг Ховд аймгийн Шүүхийн тамгын газрын дарга, Салбар зөвлөлийн гишүүн Д.Даваасүрэнгээр ахлуулсан 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг зохион байгуулан ажиллаж байна.

 

May be an image of 5 people, people studying, table and text
 

May be an image of 4 people, people studying, newsroom and text that says '13 13 16 17 14 TOSHIBA 17 17'
 

May be an image of 1 person, studying and text