2024-12-22
Ховд аймаг
ЗАСАГ ДАРГА ТАМГЫН ГАЗАР
Нүүр
АЙМГИЙН ТУХАЙ
Танилцуулга
Түүхэн товчоон
Нээлттэй ховд хөтөлбөр
НУТГИЙН УДИРДЛАГА
Аймгийн ИТХ
Аймгийн ИТХ-ын дарга
Аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга
Аймгийн Засаг дарга
Аймгийн Засаг даргын орлогч
Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга
ЗДТГ-ын хэлтэс, нэгжүүд
Төрийн захиргааны удирдлагын хэлтэс
Хууль, эрх зүйн хэлтэс (Архивын тасагтай)
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс
Санхүү, төрийн сангийн хэлтэс
Нийгмийн бодлогын хэлтэс
Цэргийн штаб
Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтэс
Бодлого чиглэл
Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр
Аймгийн хөгжлийн төлөвлөгөө
Аймгийн хөгжлийн төлөвлөгөө-2023
Аймгийн хөгжлийн төлөвлөгөө-2024
Аймгийн стратеги төлөвлөгөө
Бусад
ОНӨААТҮГ
Бодлогын баримт бичиг
Аудитын зөвлөмж
Судалгаа, шинжилгээний ажил
Барилга байгууламжийг ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн улсын комиссын дүгнэлт
Дэд хөтөлбөрүүд
МЭДЭЭ,МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн
Боловсрол, эрүүл мэнд
Соёл урлаг, спорт
Хууль, эрх зүй
Бүтээн байгуулалт
Ил тод
Төсөв санхүү
Худалдан авах ажиллагаа
Шилэн данс
Хөрөнгө оруулалт
Орон нутгийн төсөв
Улсын төсөв
Авлигын эсрэг үйл ажиллагаа
Авлигын эсрэг төлөвлөгөө
Авлигын эсрэг төлөвлөгөөний тайлан
Авлигын эсрэг сургалт сурталчилгаа
Нэгдье аян
Тусгай зөвшөөрөл
Санал асуулга
Эрх зүйн акт
Хууль
Захирамж
Албан даалгавар
Тушаал
Зөвлөлийн хурал
7043-1111 төвийн дүрэм журам, тайлан
ТАЗСЗ
Төрийн албаны зөвлөлийн шийдвэр
Төрийн албаны зөвлөлийн шийдвэрүүд
Батлагдсан албан тушаалын тодорхойлолт
ТАЗСЗ-ийн тогтоол
Ерөнхий шалгалт
ТЖАХ-ийг шилжүүлэн ажиллуулах зар
Удирдах Албан тушаал
ТЖАХ-ийг шилжүүлэх зар
Шилжүүлэх зар (6 сар)
Шилжүүлэх зар (8 сар)
Шилжүүлэх зар 2024 1 сар
Шилжүүлэх зар 2024 3 сар
Шилжүүлэх зар 2024 3 сар №2
Шилжүүлэх зар 2024 5 сар
Шилжүүлэх зар 2024 6 сар
Шилжүүлэх зар 2024 10 сар
Шилжүүлэх зар 2024 11 сар
Тусгай шалгалт
Ёс зүйн дүрэм
Бусад
Стратеги
Салбар зөвлөлийн тайлан-2023
Холбоо барих
ЦЭЦЭГ СУМЫН БАЯН-ОВОО БАГИЙН МАЛЧИН Б.БАЯНМӨНХ “АЙМГИЙН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН” ЦОЛ ХҮРТЛЭЭ
2022-4-10
Цаг үеийн мэдээ
Хөдөө аж ахуй
Цэцэг сумын Баян-Овоо багийн малчин Баттулгын Баянмөнхийн гэр бүл мал маллах арга туршлага, амжилт ололтоороо малчин түмнээ хошуучилж "Аймгийн хошой аварга малчин" цол хүртлээ.
Малч удамтай энэ гэр бүл 1993 онд аав ээжээс өмч болгон өгсөн 300-аад толгой малтай өрх тусгаарлаж байжээ. Хамтын амьдралын 30-аад жилийн хөдөлмөрийнхөө үр дүнд мал сүргээ таван төрөл дээр нь өсгөж өдгөө бог, бод нийлсэн 1000 гаруй толгой малтай болсон байна.
Түүний аав н.Баттулга нь ардын их хурлын депутат, Монгол улсын аварга малчин хүн байжээ. Аавынхаа малч ухааныг нь өвлөн амжилтад нь хүрэхийн төлөө зорьж тэмүүлж яваа тэрбээр хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөрлөсөн олон жилийн уйгагүй хөдөлмөрийнхөө үр дүнд энэхүү хүндтэй цолны эзэн болж байгаадаа баяртай байв.
Тэрбээр малын тооноос илүү чанарт анхаарч нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх үүднээс эцэг малыг сэлгэн малынхаа үүлдэр угсааг сайжруулдаг гэлээ. Энэ хавар салхи шуурга ихтэй хүндхэн хавар болж байгаа хэдий ч байгалийн шалгуурыг даван, эднийх төл малаа бүрэн авч мал сүргээ өсгөжээ.