
Эх орныхоо баруун хязгаар
/ХОВД АЙМАГ/-аас зүүн хязгаар /ДОРНОД АЙМАГ/ хүртэл 2127 км замыг 46 хоногт туулж, холын зайн гүйлтийн дээд амжилтыг тогтоосон Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит ЗХ-ний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамцыг өнөөдөр /07.26/ аймаг орон нутгийн удирдлагууд угтан авч хүндэтгэл үзүүлэв.

Монгол эр хүн, залуу хүний зориг зүрх, цэргийн хүүгийн тэсвэр хатуужил гарган эх орныхоо төлөө урсгасан хөлс, хөдөлмөрийг нь аймгийн Засаг дарга БДүгэржав ИТХ-тай зөвшилцсөний дагуу 2 өрөө байраар мялааж,
"БАТЛАМЖ" гардууллаа.

Тэрбээр
"Энэ бол Ховд нутгийн зон олон, нийт ард иргэдийн сэтгэлийн бэлэг, итгэлийн дэмжлэг юм" хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо.