no image
Аймгийн хэмжээнд 1074 хүүхэд 16 нас хүрч байна
2022-1-4
noimage
Цаг үеийн мэдээ
Цаг үеийн
Өнөөдөр Улс тунхагласны баярын өдрийг тохиолдуулан “Иргэний андгай өргөх ёслол”-ын үйл ажиллагааг Монголын залуучуудын холбооны санаачилгаар МУ-ын ерөнхий сайдын ивээл дор 19 дэх жилдээ зохион байгуулж байна. Ховд аймгийн хэмжээнд нийт 1074 хүүхэд 16 нас хүрч байна. Энэхүү арга хэмжээнд сургууль сургуулийн төлөөлөл болсон 180 сурагч оролцож, Монгол улсын иргэний андгай өргөн, зарим сурагчид Монгол улсын иргэний үнэмлэхээ гардан авлаа. Энэ үеэр аймгийн Засаг дарга Б. Дүгэржав болон зохион байгуулж буй албаны төлөөлөл хүрэлцэн ирж, мэндчилгээ дэвшүүлэн баяр хүргэлээ. Мөн энэхүү арга хэмжээнд Ховд их сургуулийн Боловсрол судлал, арга зүйн тэнхимийн эрхлэгч доктрант Б. Дорж хүрэлцэн ирж “Хувь хүний хөгжил-Ур чадвар” сэдвээр илтгэл тавьсан юм.