no image
АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН 10-Р ХУРАЛДААНААР 9 АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭНЭ
2019-12-1
noimage
Цаг үеийн мэдээ
Цаг үеийн
Аймгийн ИТХ-ын 10 дугаар хуралдаан эхэллээ. Хуралдаанд нийт 41 төлөөлөгч оролцохоос 35 төлөөлөгч хүрэлцэн ирж, 85,3 хувийн ирцтэйгээр хуралдаж байна.  Энэ удаагийн хуралдаанаар нийт 9 асуудлыг хэлэлцэх юм. Үүнд: 1. Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай - Аймгийн Сонгуулийн хорооны дарга Л.Батбаярын илтгэл 2. Аймгийн ИТХ-ын 2019 оны үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилтын тухай – аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандийн илтгэл 3. Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн болон эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, 2020 оны зорилтын тухай – Аймгийн Засаг дарга Б.Дүгэржавын илтгэл 4. Аймгийн 2018 оны төсвийн гүйцэтгэл, 2019 оны батлагдсан төсвийн хэрэгжилт, 2020 оны төсвийн төслийн тухай – Аймгийн Засаг дарга Б.Дүгэржавын илтгэл 5. Аймгийн 2020 оны төсвийн төсөлд болон төсвийн үр ашгийг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх талаар аймгийн Аудитын газраас өгөх саналын тухай - Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, Тэргүүлэх аудитор Х.Болдбаатарын илтгэл 6. Аймгийн газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөний биелэлт, 2020 оны төлөвлөгөөний төслийн тухай - Аймгийн Засаг дарга Б.Дүгэржавын илтгэл 7. Аймгийн ИТХ-ын 2018 оны “Мал эмнэлэгийн үйлчилгээ, үйлчилгээний хөлсний норматив тогтоох тухай” 8/10 дугаар тогтоол, “Ховд аймгийн орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж сэтлэх, нөхөн сэргээх ажлын зөвшөөрөл олгох, гүйцэтгэх журам батлах тухай” 8/08 дугаар тогтоолуудыг хүчингүй болгох тухай – Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Н.Ганзоригийн илтгэл 8. Орон нутгийн татварын хувь хэмжээ тогтоох тухай – Аймгийн Засаг дарга Б.Дүгэржавын илтгэл 9. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай – Аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга М.Ганзоригийн илтгэл зэрэг асуудлыг тус тус хэлэлцэн батална. Хуралдаан 2 өдөр үргэлжилнэ.