no image
"СПОРТЫН ОЛОН ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН" эхэллээ
2025-12-2
noimage

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2025 оныг “Ахлах офицер”-ын жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2025.11.20/ Ховд аймаг дахь Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлах офицеруудын дунд "СПОРТЫН ОЛОН ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН" зохион байгуулж байна. Тэмцээний нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяр оролцож баг, тамирчдад амжилт хүслээ. Тэмцээнийг нэг өдөрт багтаан явуулж шилдгүүдийг шалгаруулна.