no image
Засаг дарга Э.Болормаа Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн хамтарсан багийн үйл ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэх сургалтад оролцлоо
2022-9-5
noimage
Цаг үеийн мэдээ
Өнөөдөр /2022.09.05/ Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн хамтарсан багийн үйл ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэх сургалт, арга хэмжээнд оролцлоо.
Засаг дарга Э.Болормаа нь Ховд аймгийн Хүүхдийн зөвлөлийн даргын хувьд ажиллах хугацаандаа хүүхдийн эрх хамгаалал, хөгжил оролцооны хувьд анхаарч, ажиллахаа илэрхийллээ. Тухайлбал,
✅ 2020-2024 оны Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан хүүхдийн Баянбулаг зуслангийн үйл ажиллагааг сэргээж, эхлүүлэх
✅ Залуучуудын дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж, гэр бүл болон хүүхдийн эсрэг хүчирхийлэлд өртсөн хохирогчийг түр хамгаалах байрны тогтвортой үйл ажиллагааг хангах
✅ Бүтэн өнчин хүүхдэд олгох “Гэрэлт ирээдүй” тэтгэлгийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын нийгмийн хамгааллын асуудал хариуцсан зөвлөх Ч.Ундрахбаяр, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн, ХЭҮК-ын иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн Д.Ундраа нар Ховд аймагт ажиллаж, "Дэлхийн Зөн Ховд" орон нутгийн хөтөлбөртэй хамтран хүүхэд, гэр бүлийн эрхийг хангах салбар байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан, хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийг арга зүйгээр хангаж байна.