no image
17 СУМЫН МАЛ ЭМНЭЛГИЙН ТАСАГТ МОТОЦИКЛ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛЛАА
2020-6-10
noimage
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Цаг үеийн
Өнгөрсөн онд шинээр байгуулагдсан төрийн Мал эмнэлгийн газрын үйл ажиллагааны чадавхийг сайжруулахад зориулж ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газраас сумдын Мал эмнэлгийн тасгуудад мотоцикл, компьютер, ширээ сандал зэрэг тоног төхөөрөмжүүдийг олгож байна. Мөн Ховд аймаг төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилгоор 16 сумандаа төрийн мэдээлэл солилцооны “Хур” системийг нэвтрүүлсэнтэй холбогдуулан Орон нутгийн хөгжлийн сангийн 40,2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сумдын Мал эмнэлгийн тасгуудад ухаалаг төхөөрөмжийг зөөврийн, утасгүй хэвлэгчийн хамтаар олгосныг өнөөдөр аймгийн Удирдлагууд гардуулан өглөө.
Сум бүрийн Мал эмнэлгийн тасаг, нэгжид ажиллаж буй албан хаагчид жилдээ 4000-5000 км замыг туулж мал эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажилладаг. Тэгвэл ийнхүү шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсанаар хүн, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, мал сүргийг эрүүлжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах нөхцөл боломж бүрдэж байгаа юм.