no image
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НИЙТ 90 АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТООНЫ ЗАХИАЛГЫГ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛД УЛАМЖИЛНА
2020-12-10
noimage
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Цаг үеийн
Хууль, эрх зүй
Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөл өнөөдөр хуралдлаа. Тус хурлаар төрийн байгууллагуудаас ирүүлсэн албан тушаалын сул орон тооны захиалгуудыг хэлэлцсэн юм.
Аймгийн хэмжээнд:
- Төрийн үйлчилгээний төсвийн шууд захирагчийн 3,
- Төрийн захиргааны удирдах албан тушаалын 5,
- Төрийн захиргааны 7 байгууллагын дэс түшмэлийн 34,
- Төрийн захиргааны 21 байгууллагын туслах түшмэлийн 48 албан тушаал буюу нийт 90 албан тушаалын сул орон тоог нийтэд нээлттэй зарлуулахаар Төрийн албаны зөвлөлд уламжлахаар шийдвэрийг гаргалаа.
Ховд аймаг дахь ТАСЗ-ийн уламжилсан дээрхи ажлын байрны сул орон тоог Төрийн албаны зөвлөл хянаж, тусгай шалгалтын зар мэдээллийг csc.gov.mn сайтад байршуулах юм.