“Ховдын Бизнес Долоо хоног” арга хэмжээний хүрээнд өрнөсөн “Баялаг бүтээгч Ховд-2025” Бизнес эрхлэгчдийн зөвлөгөөн амжилттай болж өндөрлөлөө.
17 сумын баялаг бүтээгчдийн төлөөлөл 250 орчим хүн оролцсон уг зөвлөгөөнөөр дамжуулан тодорхой сэдвийн хүрээнд илтгэл, мэдээлэл тавьж, бизнес эрхлэгчдэд туршлага, шинэ санаа, мэдлэг олгосноороо ач холбогдолтой.
Зөвлөгөөний төгсгөлд үндсэн хоёр салбар хэлэлцүүлэг өрнүүлж, Стартап Монгол ТББ-ын гүйцэтгэх захирал З.Билэгбаатар хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр ажиллав. Хэлэлцүүлэг нэгт: Баруун монгол интeрнейншл ХХК-ийн захирал Ө.Түвдэндорж, “Уушги” брэндийн үүсгэн байгуулагч Д.Чинзаяа, Хөдөөний айл контент бүтээгч, Олон улсын Шим судлаач С.Буянтогтох нар оролцож, орон нутагтаа бизнесээ эхлүүлсэн түүх, эрсдэл, амжилтын талаар, Хэлэлцүүлэг хоёрт Аймгийн Засаг дарга М.Амарсанаа, ХХҮГ-ын дарга Л.Билэгдэмбэрэл, ХХААГ-ын дарга Б.Сандагсүрэн нар оролцож жижиг дунд бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдээ хэрхэн яаж дэмжиж ажиллаж байгаа болон цаашдын бодлогын хүрээнд асуудлыг хөндөн ярилцлаа.
Зөвлөгөөний үр дүнд шийдвэрлэх шаардлагатай, тулгамдсан асуудлыг нэгтгэн аймгийн бодлого тодорхойлогчдод уламжилж ажил хэрэг болгох юм.