no image
“Газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн”-өө зохион байгууллаа.
2019-4-5
noimage
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Бүтээн байгуулалт
Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ойн баяр энэ онд тохиож байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр ХХААГ-тай хамтран “Газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа. 17 сумын удирдлага, хөдөө аж ахуйн мэргэжилтэн, газар тариалан эрхлэгчдийн төлөөлөл 230 гаруй хүн оролцсон тус зөвлөгөөнийг нээж 2019 онд газар тариалангийн салбарт төрөөс баримтлах бодлого, үйл ажиллагаа, цаашдын зорилтынхоо талаар мэдээлэл өглөө. Энэ онд аймаг орон нутгаас газар тариалан, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллана. Уламжлалт газар тариалангийн үйлдвэрлэл ба жимс жимсгэний тариалалтыг нэмэгдүүлэх, үрийн шинэчлэл хийх, услалтын системүүдийг сэргээх, шинээр байгуулах ажлыг эхлүүлэх, хадлангийн механикжсан салаа байгуулах, хүлэмжийн аж ахуй байгуулахаар зорьж байна. Өнгөрсөн 7 хоногт салбарын яаманд томилолтоор ажиллахдаа 82 морины хүчин чадлаас дээш хүчин чадалтай 6 тракторыг хадуур, тармуурын хамт, 3 хаман боогч, 2 үрлэгч, 10 ширхэг нийлэг хальсан хүлэмжийг зээлийн гэрээгээр, 20 гаруй тонн төмс, бусад тэжээлийн ургамал, үрийн буудай авахаар шийдвэрлүүллээ. Энэхүү хөрөнгө оруулалтаар ХХААГ дээр техник дундын үйлчилгээний төв байгуулах, хадлангийн гол бүс нутаг болох Буянт, Мянгад, Булган гэсэн 3 суманд хадлангийн иж бүрдэл механикжсан салаа байгуулна. ХАА, газар тариалангийн салбарыг хөгжүүлэх асуудлыг бүх талаар дэмжин ажиллаж байгаа УИХ-ын гишүүн С.Бямбацогт, О.Батнасан, Б.Пүрэвдорж нар болон албаны бусад хүмүүст талархал илэрхийлье. Зөвлөгөөнд оролцогчид маань аймгийнхаа газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх тал дээр үнэтэй санал, зөвлөмж гарган хамтран ажиллана гэдэгт итгэл төгс байна. Газрын өгөөж, буян арвижин дэлгэрэх болтугай.