no image
“Төрийн албаны хууль тогтоомжийн хэрэглээ” хэлэлцүүлэг болов
2025-5-9
noimage

May be an image of 4 people, dais and text

“Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” сэдэвт баруун бүсийн зөвлөгөөн Ховд аймагт болж байна. Зөвлөгөөнд Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн төрийн албан хаагчдын төлөөлөл 700 гаруй төрийн албан хаагч оролцож байгаа юм. Хоёр өдөр үргэлжлэх тус зөвлөгөөний эхний өдөр дөрвөн салбар хэлэлцүүлгийг өрнүүлж байгаагийн нэг нь “Төрийн албаны хууль тогтоомжийн хэрэглээ” хэлэлцүүлэг байлаа. 

May be an image of 3 people and text that says 'σεςO 0'

Баруун таван аймгийн төрийн албаны салбар зөвлөлийн дарга, гишүүд, төрийн захиргааны удирдах, гүйцэтгэх албан тушаалтнууд гээд 350 албан хаагч оролцсон тус хэлэлцүүлгийг Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуун нээн үг хэлж, оролцогчдод амжилт хүсэв. 

May be an image of 2 people and text

Мөн Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны Хүний нөөцийн удирдлага, аудитын газрын дарга С.Нямбаяр “Төрийн албаны тухай хууль болон журмын хэрэглээний зарим асуудал” сэдвээр, ТАЗ-ийн Маргаан хянан шалгах газрын дарга Ч.Бат-Эрдэнэ Төрийн албаны шинэтгэл, хууль тогтоомжийн хэрэгжилт, хэрэглээ сэдвээр тус тус мэдээлэл өгч, энэ чиглэлд төрийн албан хаагчдын өмнө тулгамдаж буй ямар асуудал байгаа талаар тэдний саналыг сонсов. 

May be an image of 1 person, dais and text

Хэлэлцүүлгийн үеэр хөндөгдсөн асуудлыг нэгтгэж, хуулийн шинэчлэлд тусгаж ажиллах юм.

May be an image of 1 person, dais and text

May be an image of 5 people and crowd

May be an image of 7 people and text

May be an image of 2 people and text

May be an image of ‎2 people, dais and ‎text that says '‎2024 онЫ 402 ДУГААР тоГТоол ХУГАЦАА УΓА ХЭРЭГЛЭХ БОЛЗОЛ, МУГАи БОЛЗОЛ БУРТГЭЛ, ХЯНАЛТ 1 ХЭРЭГЛЭЭ 1Еренкий болон Тусгай топилладкн Балукплагън унЭЛЖ, БАТАЛГААЖУУлАХ ууцал 2Адилтгасан HH посцрулсан зариуцсан ال Туршипть угацаэтаар томилОГДОН аггаруулаптад томилогсоН срк, туршипты- хугацаагаар томипогсои апбан мздэзллий апбань Терийн кИнХЗНЭ สกวัลน Ухангалтгуй уналзгдезн 30日ミ ن Pa إن 3Чегеегвгдоен ирган дакин тусгай шаггал Шаггалт-Тслигогдосн והפר жИНХэНО antaH джЛьн забаны seenenun хяналт тавина дахин залбан anta ажгь батлах. хугацаа хЭригПак болна. tih xypaw- У4Злнэ‎'‎‎