no image
ASDIP төслийн ажлын хэсгийг хүлээн авч уулзав
2025-5-20
noimage

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Эдийн засаг, хөгжлийн яамнаас хэрэгжүүлж буй “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”ASDIP төсөл нь 10 жилийн хугацаанд дөрвөн үе шаттайгаар 17 аймгийн 76 суманд хэрэгжинэ. Үүнээс 2024-2029 он хүртэл хэрэгжих төслийн нэгдүгээр үе шатанд Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн 34 сум хамрагдаж байгаа юм. Төсөлд Ховд аймгаас Жаргалант, Булган, Дарви, Манхан, Буянт, Ховд, Эрдэнэбүрэн, Мянгад, Дөргөн, Чандмань, Дуут сум багтжээ. Зорилтот сумдад дэд бүтэц, хөдөө аж ахуй, байгаль орчны орчны чиглэлээр ажлууд хийгдэнэ. Энэ хүрээнд төслийн дэд зохицуулагч Б.Ванчиндоржоор ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 15-20-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллаж байна. 

May be an image of 3 people and text

Энэ сарын 19-ний өдөр  аймгийн Засаг дарга М.Амарсанаа тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад аймгийн дэд бүтцийн салбар байгууллагын удирдлага, холбогдох албан тушаалтнууд оролцов. 
 

May be an image of 3 people

Уулзалтын үеэр Шинэ Ховд агро паркийн арьс ширний үйлдвэр, Эрдэнэбүрэн сум дахь услалтын систем, Жаргалант суманд хэрэгжих гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын талаар хэлэлцэв. 

May be an image of 3 people


Төслийн баг энэ удаагийн томилолтоор Дарви, Булган, Алтай, Дуут, Эрдэнэбүрэн сумдаар ажиллаж төслөө танилцуулах замаар холбогдох мэдээлэл цуглуулах, сум орон нутгийн удирдлагуудтай уулзан санал солилцон тэдний саналыг хэрэгжүүлэх ажилдаа тусгах юм.

 

May be an image of 3 people, people studying, table and text

 

May be an image of 3 people and text

 

May be an image of 6 people

 

May be an image of 1 person and text