Төрийн албаны нөөцийг бүрдүүлэх зорилго бүхий ерөнхий шалгалтыг улирал тутам зохион байгуулдаг. Энэ дагуу Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс 2025 оны 2 дугаар улирлын Ерөнхий шалгалтыг 05-р сарын 22-23-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж дууслаа. Шалгалтыг товлосон өдрүүдэд 7 ээлжээр авсан бөгөөд энэ улирлын ерөнхий шалгалтад 152 хүн оролцохоор бүртгүүлсний 131 нь оролцож, 86.2 хувийн ирцтэй байв. Үүнээс 35.1 нь хувь буюу 46 хүн шалгалтдаа тэнцжээ. Тэнцсэн нийт шалгуулагчдаас хамгийн өндөр оноог Д.Номин, Х.Катипай тус бүр 93 оноо, Т.Буянцог 92 оноо, Ц.Мөнхзаяа 91 оноо авчээ. Шалгалтын үеэр ямарваа нэгэн эвдрэл гэмтэл, зөрчил гараагүй гэдгийг Төрийн албаны ерөнхий шалгалтын салбар комиссоос мэдээллээ.