no image
Хаврын номын баярын нэгдсэн арга хэмжээ Ард-Аюушийн талбайд болов
2025-5-19
noimage

Бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх, бүх нийтийг соён гэгээрүүлэх зорилгоор 37 дахь удаагийн “Номын баяр” буюу “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2025” арга хэмжээг аймгийн хэмжээнд энэ сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгууллаа. 

May be an image of 13 people and text

Энэ сарын 17-ны өдөр “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2025” хаврын номын баярын нэгдсэн арга хэмжээ Ард-Аюушийн талбайд болов. 

May be an image of 4 people and text that says '37 дахь омЫН БАЯР ИЛуΥ их уншъя ДПовд ОВд "УНДЭСНИЙ НОМыН 0 ниГ Соёл, Д 2025" 1 ለስላም'

Монгол Улсын Ерөнхийлөгч Б.Хүрэлсүхийн ивээл дор, аймгийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр “Үндэсний бичиг соёлоо эрхэмлэн дээдэлье” уриан дор явагдсан номын баярын арга хэмжээнд төрийн байгууллагууд, ЕБС, СӨБ-ын байгууллагын багш ажилчид болон сурагч багачуул үндэсний хувцсаараа гангарч ном уншлагыг дэмжих, номтой нөхөрлөх, үндэсний бичиг үсэг, соёлын өвөө дээдэлж түгээн дэлгэрүүлэх уриалгыг гарган олон нийтэд хүргэж оролцлоо. 

May be an image of 18 people and text

Энэ үеэр аймгийн ЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Баасанхүү тэргүүтэй албаны төлөөллүүд мэндчилгээ дэвшүүлж, шилдэг уншигч хамт олны шагналыг гардуулав. 

May be an image of 3 people and text

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд Нийтийн номын санд хийгдэн фонд баяжилтын шинэ номуудаар үзэсгэлэн гаргаснаас гадна номын худалдаа эхлэгчид номын худалдаа явуулж, Монголчуудын бичгийн соёл, ном бүтээлийн үзмэрийн үзэсгэлэн дэлгэгдэв. Түүнчлэн “Төлөөлөгч таныг төлөөлөх ном” хандивын аяныг өрнүүлж аймгийн болон Жаргалант сумын төлөөлөгчид ном хандивын аянд нэгдэн оролцсон юм. 

May be an image of 4 people, child, people studying, childrens toy and text that says 'M a AME 阪 極'

Номын баярт оролцох иргэд, хүүхэд, өсвөр үеийнхний тоо жил бүр нэмэгдэж байгааг зохион байгуулагчдын зүгээс онцоллоо. Тодруулбал, 2022 онд 8800, 2023 онд 16500, 2024 онд 23470 хүн номын баярт оролцож оролцогчдын тоо 70 хувиар, уншигчдын тоо 61.5 хувиар нэмэгджээ.

May be an image of 3 people and text


May be an image of 1 person, book and text

 

May be an image of 13 people and text