no image
МОНГОЛ УЛС 2018 ОНД 529 МЯНГАН ЖУУЛЧИН ХҮЛЭЭН АВЧЭЭ.
2019-6-4
noimage
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Бүтээн байгуулалт
БОАЖЯ-НЫ “ЗОЧЛОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛЖСӨН СУРГАЛТ”-Д ХОВД АЙМГИЙН 200 ГАРУЙ ИРГЭН ХАМРАГДАЖ БАЙНА Монгол Улсын хэмжээнд 2018 онд өмнөх жилүүдээс хамгийн олон буюу 529 мянган жуулчин хүлээн авсан байна. Засгийн газраас 2020 он гэхэд 1 сая жуулчин хүлээн авах зорилго тавин, үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд БОАЖЯ-наас аялал жуучлалын үйлчилгээний чанарыг сайжруулах, салбарын боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор Улаанбаатар хот болон 21 аймагт нэгдсэн стандарт бүхий “Зочлох үйлчилгээний төрөлжсөн сургалт”-ыг зохион байгуулж байна. Тус сургалтыг Ховд аймагт 6-р сарын 04-08-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа бөгөөд сургалтад аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг иргэн, ААН-ийн төлөөлөл болон хөдөлмөр эрхлэхийг хүсэж буй 200 гаруй иргэн хамрагдаж байна. Олон Улсын жишигт нийцүүлэн боловсруулсан сургалтын хөтөлбөрийн дагуу аялал жуулчлалын зочин угтагч, зөөгч, бартендер, бариста, өрөөний болон гэрийн үйлчлэгч, ачаа зөөгч, хаалгач, тогооч, хөтөч тайлбарлагч, жолооч, удирдах ажилтан, менежер гэсэн 10 төрлийн мэргэжлийн сертификат олгох тус сургалтыг тухайн салбартаа 5-аас дээш жил ажиллаж буй мэргэжлийн сургагч багш нар Улсын хэмжээнд анх удаагаа үнэ төлбөргүйгээр зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм.