no image
АХМАД ЭЭЖҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ.
2019-5-31
noimage
Цаг үеийн
Олон Улсын “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан аймгийн ЗДТГ-аас Жаргалант сумын ЗДТГ-тай хамтран Жаргалант сумын харьяат, олон хүүхэд төрүүлж өсгөсөн, аймаг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулан ажиллаж хөдөлмөрлөж ирсэн "АЛДАРТ ЭХ"-ийн одонт, ахмад үеийн 40 ээжийг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Тус уулзалт, арга хэмжээнд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, ЗДТГ-ын дарга Д.Энхболд, Жаргалант сумын Засаг дарга Ц.Ганданповрон болон албаны бусад хүмүүс оролцсон юм. Энэ үеэр ээжүүд зарим ӨЭМТ-ийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, Цамбагарав багийн эвдэрсэн худгууд, Малчны хорооллын зам засварлах зэрэг тулгамдаж буй хэд хэдэн асуудалд анхаарч ажиллах шаардлагатай байгааг хэлж байлаа. Түүнчлэн хог, нохой, хотын ногоон байгууламжийг сүйтгэж байгаа эзэнгүй малын асуудалд анхаарч шийдвэрлэх шаардлагатай байгааг хэллээ. Мөн нийгмийн хандлагыг өөрчлөх, залуу үеийнхэнд ажилсаг хөдөлмөрч, бүтээлч хандлагыг төлөвшүүлэхэд анхаарч ажиллахыг хүссэн юм. Харин аймаг, сум орон нутгийн удирдлагууд ээжүүдийн санал бодлыг сонсон үг, сургаалийг нь залуу үеийнхэнд уламжлах, тэдний санал зөвлөмжийг цаашдын ажил хэрэгтээ тусган ажиллахаа илэрхийлэв.