2025-07-07
Ховд аймаг
ЗАСАГ ДАРГА ТАМГЫН ГАЗАР
406 СОРЬЦОД PCR ШИНЖИЛГЭЭ ХИЙХЭД "ХАЛДВАР" ИЛРЭЭГҮЙ... “ТУСГААРЛАХ ЭМНЭЛЭГ”-Т 4 ХҮН ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА
2021-5-13
Цаг үеийн мэдээ
Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 05 дугаар сарын 13-ны 8:00 цагаас 05 дугаар сарын 14-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 406 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Халдварын батлагдсан тохиолдол нэмэгдээгүй, 246 хэвээр байна.
БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн
“Тусгаарлах эмнэлэг”
-т өнөөдрийн /2021.05.14/ байдлаар 4 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал маш хүнд-1 бусад нь хөнгөн байна.
Халдвар авсан нийт 246 иргэнээс 242 нь эдгэрч
“Тусгаарлах эмнэлэг”
-ээс гарлаа.
Өнөөдрийн /2021.05.14-ний 08:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 75 иргэн, тусгаарлан ажиглах байранд 20 иргэн, гэрийн тусгаарлалтад 252 иргэн, гэрийн ажиглалтад 66 иргэн байна.
Иргэн бүр
“ДЭГЛЭМ”
-ээ барьж
“КОВИДГҮЙ ЗУНЫ ТӨЛӨӨ”
халдвараас сэргийлж вакциндаа идэвхтэй хамрагдах нь чухал.
"ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"