
2025 оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр /2025.09.17 / эхэллээ. Төрийн албаны нөөцийг бүрдүүлэх зорилго бүхий энэ удаагийн ерөнхий шалгалтад Ховд аймгаас 135 хүн оролцохоор бүртгүүлсэн байна. Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс шалгалтыг энэ сарын 17,18-ны өдрүүдэд 6 ээлжээр тогтоосон цагуудад авах юм. Нэг ээлжид 22-23 хүн байхаар хуваарилсан ба нэгдүгээр ээлж буюу энэ өглөөний 7:30 цагийн шалгалтад 12 шалгуулагч хамрагдаж шалгалтаа өгч байна. Энэ удаагийн шалгалтыг Ховд аймгийн ЗДТГ-ын дарга, Салбар зөвлөлийн гишүүн Х.Баасанхүүгээр ахлуулсан 13 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг зохион байгуулан ажиллаж байна.