no image
ТӨРИЙН ӨМЧИЙН ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ГАЛ ТОГООНЫ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ШИНЭЧИЛЛЭЭ
2019-9-11
noimage
Боловсрол, Эрүүл мэнд
Цаг үеийн мэдээ
“Туркийн Олон Улсын хамтын ажиллагаа, хөгжлийн удирдах газар” буюу “ТИКА”-гаас өнөөдөр Ховд аймгийн төрийн өмчийн 32 цэцэрлэгт нийт 200 орчим сая төгрөгийн өртөг бүхий гал тогооны тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө. Цэцэрлэгүүдийн гал тогооны тоног төхөөрөмжийг хамгийн сүүлд 2011 онд шинэчилсэн бөгөөд ашиглалтын хугацаа нь дууссан тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгслийн судалгаанд үндэслэн нэг, хоёрдугаар хоолны цахилгаан тогоо, хөлдөөгч, хөргөгч, шарах шүүгээ, будаа агшаагч зэрэг 8 нэр төрлийн нийт 90 ширхэг тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламжаар нийлүүлсэн юм.
Тус ажлын хүрээнд Ховд аймагт ажиллаж буй ТИКА-гийн Улаанбаатар хот дахь хөтөлбөр зохицуулах газрын дэд дарга Сибэл Гүнэйг аймгийн Засаг дарга Б.Дүгэржав хүлээн авч уулзан, Боловсрол, Эрүүл мэнд, ХАА-н салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.