
Өнөөдөр /2025.12.24/ аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурал боллоо. Зөвлөлийн хурлаар нийгэм, эдийн засаг, хөдөө аж ахуй, спорт, соёл урлагийн салбарт хамаарах зургаан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд: Аймгийн аварга малчин өрх, хошой аварга малчин өрх, аймгийн аварга саальчин, фермер, тариаланч хамт олон, аварга тариаланч шалгаруулах журмын төсөл хэлэлцэх тухай Үндсэн хөрөнгө шилжүүлэх тухай Төрийн дээд одон, медальд тодорхойлох тухай Олимп, дэлхий, тив улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилт гаргасан тамирчдад урамшуулал олгох тухай Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдыг урамшуулах тухай Архивын хэлтсийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай асуудлуудыг тус тус хэлэлцэв. Хэлэлцсэн асуудал бүрийг холбогдох салбарын албан тушаалтнууд дэлгэрэнгүй танилцуулж, зөвлөлийн гишүүдийн санал, дүгнэлтийг тусган баталлаа.
