
Ховд аймгийн газар тариалангийн гол бүс нутаг буюу бүх төрлийн хүнсний ногоо, жимс тариалалтаараа тэргүүлж яваа сумдын нэг бол Буянт сум. Өгөөж баян газрын хишгээ хүртэж, газар тариалангийн салбарт зориулсан олон жилийн хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлсэн улс, аймгийн аварга тариаланчид энэ нутагт олон бий.