no image
Бүсчилсэн хөгжил- төрийн албаны манлайлал" бүсийн зөвлөгөөн өндөрлөлөө
2025-5-9
noimage

May be an image of 4 people and text

Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн төрийн албан хаагчдын төлөөлөл 700 гаруй хүн оролцсон “Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” баруун бүсийн зөвлөгөөнийг энэ сарын 7-8-ны өдрүүдэд Ховд хотноо амжилттай зохион байгууллаа.

May be an image of 4 people

 Хоёр өдрийн турш үргэлжилсэн зөвлөгөөнөөр дамжуулан 20 орчим сэдвийн хүрээнд илтгэл, мэдээлэл, салбар хэлэлцүүлэг өрнүүлж, оролцогчид ажил амьдралд ус агаар мэт хэрэгтэй шинэ мэдлэг, шинэ арга барилыг оролцооны аргаар олгосноороо ач холбогдолтой. Мөн бүс нутгийн хөгжлийн тулгамдсан асуудлыг хэлэлцэн, шийдлийг хамтдаа эрэлхийллээ. 

May be an image of 1 person

Зөвлөгөөний төгсгөлд “Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудал, хууль тогтоомжийн хэрэгжилт" сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, Ёс зүйн хорооны ажлын албаны дарга Н.Ганбаатар хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр ажиллав. 

May be an image of 3 people and text

Энэ үеэр төрийн албан хаагчийн үнэт зүйл, ёс зүй, ёс суртахууны асуудал, ёс зүйн дэд хорооны ажиллах чиглэл, тулгамдаж буй асуудлаар бусад аймгууддаа туршлага болохуйц асуудлыг таван аймгийн холбогдох төлөөллүүд хөндөн ярилцлаа. 

May be an image of 2 people and text

Мөн төрийн албаны тулгамдсан асуудлаар оролцогчдын санал хүсэлтийг нээлттэй сонсов. Зөвлөгөөний үр дүнд шийдвэрлэх шаардлагатай, тулгамдсан асуудлыг төр засгийн бодлого, шийдвэрт тусгуулж УИХ, Засгийн газар, холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудтай хамтран ажиллана гэдгийг төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан зөвлөгөөнийг хааж хэлсэн үгэндээ онцоллоо.
 

May be an image of 4 people

May be an image of 1 person and text

May be an image of 3 people

May be an image of 4 people

May be an image of 6 people