no image
МОБИКОМ КОРПОРАЦИ ЖАРГАЛАНТ, МЯНГАД, ДАРВИ, ЦЭЦЭГ, ДӨРГӨН, ЧАНДМАНЬ, ЗЭРЭГ, ЭРДЭНЭБҮРЭН СУМДЫН НЭР БҮХИЙ 40 СУРАГЧИД ГАР УТАС ОЛГОВ
2021-9-24
noimage
Боловсрол, Эрүүл мэнд
Мобиком корпораци нь Коронавирусний халдвар “Ковид-19” цар тахлаас шалтгаалсан нөхцөл байдалтай холбогдуулан 2021 оны нийгмийн хариуцлагынхаа хүрээнд суурь боловсролын хоцрогдол үүссэн сурагчдыг дэмжих зорилгоор “Smart Education” гэсэн нэгэн шинэ төслийг Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран амжилттай хэрэгжүүллээ. Энэ оны 08 дугаар сарын 16-наас 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хэрэгжүүлсэн уг төсөлд Дэлхийн зөн олон улсын байгууллагын мэдээллийн бааз дээр тулгуурлан зорилтот бүлгийн 4-7 ангийн сурагчдыг хамруулсан байна. Тодруулбал, Мобиком корпорацийн цахим хаягаар сурагчдаас зураг, эсээ бичлэгийн 90 орчим бүтээлийг хүлээн авч шилдэг 40 бүтээлийг шалгаруулан Жаргалант, Мянгад, Дарви, Цэцэг, Дөргөн, Чандмань, Зэрэг, Эрдэнэбүрэн сумдын нэр бүхий 40 сурагчид хамгийн сүүлийн үеийн Samsung брэндийн Galaxy М12 ухаалаг утас, гарын бэлэг гардуулав. Мөн Мобиком корпорациас дугаар, бүтэн жилийн дата эрх олголоо. Ингэснээр төсөлд хамрагдсан сурагчид утсандаа Google meet, zoom, voo зэрэг аппликейшн суулган цахим хичээлд хамрагдах, хичээлээ нөхөж үзэх, суралцах боломжтой болж байна. “Smart Education” төсөлд Монгол улсын 21 аймаг 9 дүүргийн нийт 1320 хүүхдийг хамруулаад байна.