no image
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 7-Р СУРГУУЛИЙН ХАМТ ОЛОН ДОТУУР БАЙР, УРЛАГИЙН ЗААЛ, СПОРТЫН ТАЛБАЙН ЦОГЦ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАА АШИГЛАЛТАД ХҮЛЭЭЖ АВЛАА
2019-11-4
noimage
Цаг үеийн мэдээ

БСШУСЯ, Ховд аймгийн ЗДТГ, Жаргалант сумын Ерөнхий боловсролын 7-р сургуулийн захиалгаар Улсын төсвийн 2,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Гранд пасикал” ХХК хариуцан гүйцэтгэсэн 7-р сургуулийн дотуур байр, урлагийн заал, спортын талбайн цогц бүтээн байгуулалтын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2019.11.04/ боллоо.

Жаргалант сумын Ерөнхий боловсролын 7-р сургууль нь анх 2011 онд ашиглалтад орсон. Өдгөө 9 дэхь жилдээ 1250 сурагч, 100 гаруй багш, ажилчидтайгаар сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Тус сургуульд Жаргалант сумын Бичигт, Баатархайрхан, Тахилт зэрэг алслагдсан багийн айл өрхүүдийн хүүхдүүдээс гадна хөдөөгийн сумдаас хүүхдүүд зорин ирж суралцдагаараа онцлогтой.

Ийнхүү урлаг соёлын үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий 150 хүүхдийн суудалтай “Урлагийн заал”, 1350 м.кв “Спортын талбай”-тай болсноор сурагчид урлаг спортоор хичээллэх, авьяас чадвар, бие бялдраа хөгжүүлэх боломж бүрдэж байгаа юм.

Мөн 120 хүүхдийн багтаамжтай “Дотуур байр”-тай болсноор нийт сурагчдын 50-60 орчим хувийг эзэлдэг хөдөөгийн сумдын малчин өрхүүдийн хүүхдүүдийн сурч боловсрох таатай орчин нөхцөл бүрдэж байгааг тус сургуулийн хамт олон хэлж байна.