no image
“Өрхийн эмч, мэргэжилтний хөгжил дэвшил” баруун бүсийн зөвлөгөөн болж байна
2025-5-14
noimage

Монгол улсад Өрхийн эрүүл мэндийн төвийн шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний түүхт 25 жилийн ой энэ онд тохиож буй. Тэмдэглэлт энэхүү ойг угтан Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо, Ховд аймаг дахь салбар зөвлөл, аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран “Өрхийн эмч, мэргэжилтний хөгжил дэвшил” баруун бүсийн зөвлөгөөнийг энэ сарын 14-17-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулж байна. 

May be an image of 7 people and people studying

Зөвлөгөөнд баруун таван аймаг болон Баянхонгор, Архангай Булган аймгийн ӨЭМТ-ийн эмч, мэргэжилтнүүдийн төлөөлөл 250 гаруй хүн оролцож, харилцан туршлага судалж байгаа юм. 

May be an image of 1 person

Өнөөдөр /2025.5.14/ эхэлсэн тус зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч М.Баярт, Жаргалант сумын Засаг дарга Б.Амартүвшин, МӨАУМХ-ны гүйцэтгэх захирал Ш.Хажидмаа, МӨАУМХ-ны Ховд аймаг дахь салбар зөвлөлийн дарга З.Цоож нар оролцож, мэндчилгээ дэвшүүлэв. Энэ үеэр Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч М.Баярт цаашид салбарын хэмжээнд хийж хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өгч, зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүслээ. 

May be an image of 4 people

Өрхийн эрүүл мэндийн төв гэдэг бол эрүүл мэндийн салбарын анхдагч нэгж. Энэ утгаараа төвийн эмч мэргэжилтнүүд ард иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэн ажилладаг. Монгол улсын өрхийн эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдийн 80 орчим хувь нь залуу боловсон хүчин. Иймээс залуу, дунд, ахмад үеийн төлөөллийг хамруулан харилцан туршлага судалж, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэх үүднээс энэхүү бүсийн зөвлөгөөнийг өргөтгөсөн байдлаар зохион байгуулж буй гэдгийг онцолж байв. 

May be an image of 6 people

Энэ үеэр Өрхийн эмч мэргэжилтнүүдийн судалгаа хийх аргачлалд суралцах нь, Насанд хүрэгчдэд зонхилон тохиолдох зүрх судасны эмгэгүүдэд үзүүлэх тусламж үйлчилгээний менежмент зэрэг сэдвүүдийн хүрээнд мэдээлэл зөвлөгөө өгч, оролцогчдын санал бодлыг сонслоо. 
Зөвлөгөөний хөтөлбөрийн дагуу “Би судлаач эмч” онол практик, эрдэм шинжилгээний бага хурал, “Ур чадвар-2025” ажил мэргэжлийн уралдаан, “Спорт-2025” гурван төрөлт спортын тэмцээнээр үргэлжилнэ. 

May be an image of 7 people

Дашрамд сонордуулахад улсын хэмжээнд Дорнод, Хөвсгөл, Ховд аймагт анхны өрхийн эмнэлгийн суурь тавигдсан байдаг.
 

May be an image of 3 people and text that says 'O'
 

May be an image of one or more people, people studying and crowd