no image
Швецарийн хөгжлийн агентлагийн төслийн үр дүнг хэлэлцэв
2022-5-16
noimage
Цаг үеийн мэдээ
Швецарийн хөгжлийн агентлагийн хамтын ажиллагааны дарга Стефани Бурри, Хөтөлбөрийн ахлах зохицуулагч Л. Золзаяа нар Ховд аймагт ажиллаж байна. Швецарийн хөгжлийн агентлаг Ховд аймагтай хамтран ажиллаж, Хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсролын чиглэлээр олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Өнөөдөр /2022.05.16/ аймгийн ЗДТГ-ын дарга Д. Энхболд болон албаны төлөөлөлтэй уулзаж, аймагт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн явц, үр дүн, хэрэгжиж дууссан төслүүдийн үр дүн, ач холбогдлын талаар хэлэлцэж санал солилцлоо. Тухайлбал “Нийгмийн эгэх хариуцлага төсөл, ЕБС дээр хэрэгжиж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол” зэрэг олон төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж, үр дүнгээ өгч байгаа талаар албаныхан онцоллоо. Швецарийн хөгжлийн агентлагийн албаны төлөөлөл 5 дугаар сарын 16,17-ны өдрүүдэд төсөл хэрэгжиж буй байгууллагуудаар орж, үйл ажиллагаатай танилцан хяналт үнэлгээ хийх юм.