no image
Т.Дэлгэрсайхан Засаг даргын орлогчоор томилогдлоо
2021-1-7
noimage
Боловсрол, Эрүүл мэнд
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Соёл урлаг, спорт
Цаг үеийн мэдээ
Цаг үеийн
Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, МАН-ын хорооны дэд дарга Т.Дэлгэрсайхан Засаг даргын захирамжаар Нийгмийн бодлого хариуцсан орлогчоор томилогдож өнөөдөр /2021.01.06/ албан ёсоор ажлаа хүлээн авлаа. Тэрбээр дунд сургуульд багшийн ажлаас ажлын гараагаа эхэлсэн бөгөөд мэдлэг чадвар, ажлын арга туршлагаа дайчлан ажиллаж сургуулийн захирал, аймгийн БСУГ-ын дэд дарга, дарга, Хөгжил политехник коллежийн захиралаар тус тус дэвшин ажиллахаас гадна аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр Зэрэг сумаас 2 дахь удаагаа сонгогдсон юм.
Тиймээс нийгмийн бодлого, энэ салбарт тулгамдаж буй асуудлыг илүү сайн мэдэж, ажиллах учраас аймгийн Засаг дарга захирамж гарган ийнхүү Нийгмийн бодлого хариуцсан Засаг даргын орлогчоор томилсон байна.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхболд, ТЗУХ-ийн дарга Б.Ганболд нарын албаны төлөөлөл Ч.Уранчимэг, Т.Дэлгэрсайхан нарын ажлыг хүлээлцүүлж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.