no image
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ХУРАЛДЛАА
2021-1-5
noimage
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Цаг үеийн
Хууль, эрх зүй
Өнөөдөр аймгийн Онцгой комисс хуралдаж, 6 асуудал хэлэлцлээ. Хурлаар: - Засгийн газрын өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сунгах тухай тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор аймгийн Засаг даргын 2020 оны А/789 (Зарим төрлийн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цагийн хуваарь тогтоох тухай), A/824-р (Зарим үйл ажиллагааг түр хориглох тухай) захирамжуудын хугацааг 3-р сарын 31-ний өдрийг хүртэл сунгах - Аймгийн Онцгой комиссын даргын тушаалаар томилогдсон холбогдох ажлын хэсгийг цахилгаан, дулаан, эрчим хүч, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр болон энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамж авч байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах - Эрүүл мэндийн байгууллагын хүчин чадал, бэлтгэл бэлэн байдал, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт шалгалт хийх - МоЭнКо ХХК-ийн Хөшөөтийн уурхайн нүүрс тээвэрлэж буй жолооч нарыг ковид-19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх PCR шинжилгээг нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг ААН байгууллага, хуулийн этгээдүүд өөрийн зардлаар хийлгэх - Дарви, Мянгад, Эрдэнэбүрэн сумдад ажиллаж буй хяналтын цэгүүдэд үүрэг гүйцэтгэж буй мэргэжлийн байгууллагын алба хаагчдыг хамгаалах хувцас хэрэгслээр тогтмол хангаж ажиллах - Өвөлжилт хүндэрч буй сумдад шаардлагатай өвс тэжээлийг хүргэх хуваарийг гаргаж, холбогдох арга хэмжээг авч ажиллах - Аймагт шаардлагатай хүнд даацын ковш трактор, ХХААГ, Манхан сумын ЭМТөвд үйл ажиллагаа явуулахад ашиглах автомашиныг шийдвэрлэж өгөх асуудлыг Улсын Онцгой комисст уламжлан ажиллахыг холбогдох албаны хүмүүст тус тус үүрэг болголоо.