no image
ХӨДӨӨГИЙН СУМДААС ХАЛДВАР БҮРТГЭГДЭЭГҮЙ, ЖАРГАЛАНТ СУМААС 14 ИРГЭНЭЭС ХАЛДВАР ИЛЭРЧЭЭ
2021-7-20
noimage
Цаг үеийн мэдээ
2021 оны 07 дугаар сарын 19-ний 8:00 цагаас 07 дугаар сарын 20-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 336 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 14-өөр нэмэгдэж нийт 1973 боллоо.
Хөдөөгийн сумдаас халдвар илрээгүй. Харин Жаргалант сумаас  14 иргэнээс халдвар илэрсэн байна. Тухайлбал,
-Буянт багт оршин суух 1,
-Магсаржав багт оршин суух 3,
-Цамбагарав багт оршин суух 1,
-Тахилт багт оршин суух 3,
-Бичигт багт оршин суух 2,
-Наран багт оршин суух 1,
-Баатархайрхан багт оршин суух 1
-Бугат багт оршин суух 1,
-Жаргалан багт оршин суух 1 иргэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Ховд их сургуулийн болон Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.07.20/ байдлаар 187 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 31 нь 0-18 насны хүүхэд, 4 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс маш хүнд-2, хүнд-11, хүндэвтэр-49 бусад нь хөнгөн.
Сумдын Эрүүл мэндийн төв, “Тусгаарлах эмнэлэг”-т нийт 20 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэгвэл Жаргалант суманд 242, сумдад 44 нийт /286/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 65 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 1511 нь эдгэрлээ.
Өнөөдрийн /2021.07.20-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 3004 иргэн гэрийн тусгаарлалтад байна.
Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"