no image
БАРУУН БҮСИЙН ТӨВ-ХОВД АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН АЛБА ХААГЧИД ЭНЭ ОНД 61 ХҮНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЖЭЭ
2020-12-28
noimage
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Цаг үеийн
Хууль, эрх зүй
Баруун бүсийн төв-Ховд аймгийн аймгийн Онцгой байдлын газар нь Булган, Зэрэг, Манхан, Мөст, Жаргалант сумын анги, салбар нэгжийн бүрэлдэхүүнтэй, нийт 200 гаруй алба хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Тус байгууллагын хамт олон өнөөдөр 2020 оны ажлаа дүгнэн, тайлангийн хурал хийж, шилдэг ажилтнуудаа шагнаж урамшууллаа. Ховд аймгийн хэмжээнд 2020 онд усны осол, хүчтэй шороон шуурга, эрэн хайх аврах ажиллагаа, тарваган тахал зэрэг нийт 92 удаагийн аюулт үзэгдэл тохиолджээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Аймгийн Онцгой комисс 2020 онд 47 удаа хуралдаж, дээрхи гамшиг ослын тохиолдлууд болон коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай 389 асуудлыг хэлэлцсэн байна. Энэ хүрээнд 39 тогтоол, 25 шийдвэр, аймгийн Засаг даргын 45 захирамж, Онцгой байдлын даргын 46 тушаал, 3 албан даалгавар гаргаж, хэрэгжилтийг ханган ажиллажээ. Дээрхи гамшиг, ослын тохиолдлуудад Онцгой байдлын алба хаагчид цаг тухай бүрт шуурхай хариу арга хэмжээг авч ажиллан 61 хүний амь нас, төр, байгууллага, ААН, иргэдийн 2,5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Тус байгууллага нь 2019 оны ажлаараа аймагтаа тэргүүлж, “Тэргүүний байгууллага”-аар шалгарсан. Тэгвэл 2020 оноос үйл ажиллагаандаа олон Улсын чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлж, үйлчилгээнийхээ чанар хүртээмжийг улам сайжруулан ажиллаж байна.