no image
ЗД-ын орлогч М.Баярт тэргүүтэй ажлын хэсэг Цонж аймагт айлчлав
2025-9-3
noimage

Аймгийн Засаг даргын орлогч М.Баяртаар ахлуулсан 9 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2025 оны 8 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд БНХАУ-ын ШУӨЗО-ны Цонж аймагт ажлын айлчлал хийлээ. 



Айлчлалын хүрээнд: 
- Цонж аймгийн удирдлагуудтай албан уулзалт зохион байгуулах 
-Торгоны зам дахь хоолны соёлын наадмын нээлтийн ёслолд оролцох
- Цонж аймгийн үйлдвэрүүдтэй танилцах 
-Цонж аймаг, Жимсэр сумын бизнес, эрхлэгч, аж ахуй нэгжүүдтэй уулзалт зохион байгуулах зэрэг арга хэмжээнүүдэд оролцсон байна. 



Тухайлбал, Цонж аймгийн Засаг дарга Жөн Мин, Засаг даргын орлогч Лү Жин, Улс төрийн зөвлөлийн хорооны дэд дарга Жоу Чин, Засгийн газрын нарийн бичгийн орлогч дарга Х Буаннань, Гадаад хэргийн газрын намын дарга Ван Сян, Гадаад хэргийн газрын дарга Чэн Жүн болон бусад төлөөлөлтэй албан уулзалт хийж хоёр аймгийн нийгэм, эдийн засгийн асуудлаар санал солилцож, хамтран ажиллах талаар хэлэлцлээ. 



Мөн айлчлалын үеэр Шин Үчөн сүүний үйлдвэр, Мод үржүүлгийн хүрээлэн, ТБЕ ХХК-ийн цахилгаан эрчим хүчний тоног төхөөрөмжийн үйлдвэр, И ДА нэхмэлийн үйлдвэр, TYCOON малын тэжээлийн үйлдвэр, Шинжян Ихуа уул уурхайн компанийн үйл ажиллагаатай тус тус танилцав.