no image
Халдварын батлагдсан тохиолдол 46 болж, 166 иргэн тусгаарлан ажиглах байранд, 354 иргэн гэрийн тусгаарлалтад байна
2021-4-2
noimage
Цаг үеийн мэдээ
Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн вируслогийн салбар лаборатори 2021 оны 04 дүгээр сарын 02-ны 08:00 цагаас 04 дүгээр сарын 03-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хооронд нийт 238 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Нийт 13-аар нэмэгдэж өнөөдөр /2021.04.03-ны 09:00 цаг/-ийн байдлаар батлагдсан тохиолдол 46 боллоо. Үүнээс 2 нь Улаанбаатар хотоос хүнс тээвэрлэн ирж байсан жолоочоос илэрсэн бол бусад нь БОЭТ-ийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн ойрын хавьтлаас илэрсэн байна. БОЭТ-өөс өгсөн мэдээллээр 2 өвчтөний биеийн байдал хүнд, бусад нь хөнгөн байна.
Өнөөдрийн /2021.04.03-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд 166 иргэн тусгаарлан ажиглах байранд, 354 иргэн гэрийн тусгаарлалтад байна.
Иргэн бүр халдвараас сэргийлж:
-ГЭР ГЭРТЭЭ БАЙ!!!
-ХҮН ХООРОНДЫН ЗАЙ БАРЬ!!!
-АМНЫ ХААЛТАА ТОГТМОЛ ЗҮҮ!!! 
-ГАРАА ТОГТМОЛ АРИУТГА!!!
"ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"