no image
Дэлхийн Зөн ОУ-ын байгууллагын төсөл 2023 он хүртэл үргэлжилнэ
2022-1-12
noimage
Цаг үеийн мэдээ
Өнөөдөр Дэлхийн зөн Олон улсын байгууллагын үндэсний захирал Б. Болорцэцэг Нийгмийн бодлогын асуудал хариуцсан Засаг даргын орлогч Т. Дэлгэрсайхантай уулзлаа. Дэлхий зөн Олон улсын байгууллага нь Ховд аймагт 2007 оноос хойш 15 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж ирсэн байна. Энэ хугацаанд хүүхдийн хамгаалал хөгжлийн төсөл, өрхийн амьжиргааг даван туулах чадавхийг нэмэгдүүлэх эдийн засгийн төсөл, боловсрол эрүүл мэндийн төслүүд хэрэгжүүлж иржээ. Дээрх байгууллагаас Ховд аймагт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн гэрээ 2023 оны 9 сард дуусах юм. Иймээс үлдсэн хугацаанд аймаг орон нутгийн удирдлагуудтай хамтарч ямар ажлуудыг зохион байгуулах талаар ярилцав. Цаашид тогтвортой байдлыг хангаж ,хамтын ажиллагаагаа сайжруулан хүүхэд, зорилтот бүлгийнхэнд чиглэгдсэн оновчтой үр дүнтэй ажлуудыг зохион байгуулахаар ярилцаж, санал бодлоо солилцлоо.